Өдөр болгон
ширээгээ зүлгэж, долоо хоног бүр тоосоо гөвөх хэрэггүй болно. Ажил хөнгөлөгдсөн
мэт. Мартсан ном минь орон доор шинэхнээрээ байна. Шкапан дээрээс юм хайхад
хуруу тоостож хувцас заваарахгүй. Амьдрал илүү хялбар, цэвэрхэн болох мэт...
Гэсэн ч мартахыг
хүссэн бүсгүйнхээ зургийг хэр удаан хараагүйг чинь хэлж өгөх хэн ч үгүй болно.
Дэндүү сайхан өдрүүдээс хойш юу өөрчлөгдөж юу муудсаныг сануулах юмгүй болох
байх. Яг өчигдөр шиг санагдах дурсамжууд чинь яг үнэндээ өчигдрөөс ондоо болсон
байдгийг илтгэх тоос үгүй болно. Хичнээн чухал мэдлэгээ толгойдоо хийлгүй
хичнээн удаан тойрч явсаныг илтгэх тоос номон дээр чинь байхгүй... Бүсгүйгээ
баярлуулах гэж бүтэн өдөржин гадуур алхсаныг чинь нотлох нотолгоо үгүй болно.
Үгүй дээ, бид бурханаас илүүг бодож олж чадахгүй юм байна. Бурхан бидэнд тоосыг
дурсамжаа сэргээж бай гэж, цог хугацааг тоолж бай гэж, үнэ цэнэтэйг ухаарч бай
гэж бүтээж өгчээ. Бид тоосоо арчих тоолондоо дурсамжаа сэргээж, тоосных нь
зузаанаар цаг хугацааг тоолж, тоосонд даруулсаныг нь харж үнэ цэнэтэйг нь
ухаарч чухам үнэтэй заримыгаа тоосонд даруулахгүйн төлөө тэмцэж амьдардаг.
Номин-Эрдэнэ гэдэг охины фэйсбүүк зураг, тайлбараас сэдэвлэв.
No comments:
Post a Comment