Өчүүхэн бага
насны минь өд шиг хөнгөн дурсамж жин ч дарахгүй, зай ч эзлэхгүй зүрхэнд минь
мөнхөд оршихдоо борооны тэр нэгэн танил үнэр үнэртэх тоолонд бодлыг минь
гижигдэн хүрч ирэхэд уруул өөрөө инээмсэглэдэг. Багадаа тоглож байсан багахан
уулын налуу энгэр, машин болгож тоглодог байсан хоёр хүний хонхорхой суудалтай
бяцхан хад, ам цангахад ухаж иддэг байсан туулайн байцаа, бороо орох, салхи
шуурахад нөмөрлөн хоргоддог байсан хадны ёроол минь тэр л хэвээрээ бодолд бууж
сэтгэлийг дэнслүүлнэ. Хад чулуу хэдий ч хөл нүцгэн гүйхэд хэзээ ч хөлийг минь
холгож шалбалж байгаагүй, тогойгоо л зөөлөн тавьбал тэрийгээд хэвтсэн ч болдог
олон олон бөмбөгөр хаднууд минь одоо эргээд бодоход хөнгөн дэрнээс минь ялгаагүй
байжээ... Тоглож өссөн нутагтаа очиход төрсөн гэртээ орох шиг санагдана. Дамжиж
гүйж тоглосон чулуун дээрээ гарахад өдөн дэртэй, зөөлөн хөнжилтэй орондоо орсон
шиг санагдана.
Шарын гол нутгынхаа уулын энгэрийн олон жижиг
хаднууддаа зориулъя.
No comments:
Post a Comment