Wednesday, February 3, 2010

Сайн уу муу юу аль нь вэ хө?

Сумо сонирхогчийн хувьд би бичихгүй бол болохгүй юм шиг санагдлаа. Асашёорүүг их сумогоос хөөж магадгүй шуугиан гараад түүнтэй холбоотой хэд хэдэн нийтлэл, бас түмэн хүний сэтгэгдэл бичигдсэн байна. Ерөнхийдөө бол Дагвааг битгий хөөгдөөсэй гэсэн ажээ. Би ч мөн тийм бодолтой байна. Гэхдээ тэгэж бичиж байгаа хүмүүсийн үндэслэл нь шал сонин юм биччихэж ээ.

“Япончууд гадны хүнд дээд рекордоо алдахгүйн тулд хавчин гадуурхаж байна” гэнэ.  Монгол хүн гэхээрээ ийм тэнэг юм сэдэж байж болохгүй л дээ. Монголчууд л тэгдэг юм байгаа биз. Япончууд өөрийн спортоо дэлхийн спорт болгож байгаа юм чинь ийм юм бодож таарахгүй л дээ. Дэлхийн спортыг дэлхи дээрхи хэн ч эвдэж, эзэмшиж болно. Түүнийг мэдэж байгаа , түүнийг бодолцож үзсэн юм чинь энэ зэргийн юманд санаа зовоод Дагвааг хавчаад байх нь хайшаа ч юм. Монголчууд л харин монгол бөхөө дэлхийн спорт болгож чадахгүй гэж ярьж байсан үндэсний бөхийн холбооны хүний яриаг би сонсож байсан юм байна. Яагаад гэдэг асуултын хариуг монгол хүн та өөрөөсөө эрээрэй. (Би ч чадахгүй)


Хавчих байсан бол өдийд ч хавчих юм биш. Анх бараг сумод орж ирэхэд л хавчих байлгүй. Сумо гэдэг чинь японд мэргэжлийн спорт, шинжлэх ухаан маягийн юм болчихсон. Мэддэг, чаддаг мэргэжилтэнүүд нь хүн шинжинэ гэж лайтай. Манайхаар бол морь шинжихтэй ойролцоо юмуу даа. Морийг чинь монголчууд юутай, хүүтэй нь хэлээд амьдралыг ёстой хүүрнэн өгүүлдэг биз дээ. Тиймээс аль эрт энэ зэргийн амжилтан хүрнэ гэдгийг нь мэдэж л байсан. Тэгээд хавчих нь яагаав, сумогоос хөөх нь яагаав, шудрага биш байдлаа түрүүг нь өгөхгүй байх нь яагаав, шүүх хурлаар буруутай гээд японоос хөөчих нь яагаав. Тэгээгүй л биз дээ.

Сумоогоос хөөнө гэснээс Япончууд чинь өмнө нь 2 ч их аваргаа хөөж байсан цуснууд юм гэнэ. Нэг нь бэртэлтэй гэж гараад бэйсболын тэмцээн “үзэж яваад” гартуулаад сумоогоос хөгдчихсөн. Гэтэл манай хүн бэртэлтэй гэж гараад монголд ирээд хөл бөмөбөг үзээгүй, тоглочихсон. 2 башё л өнжөө биз дээ. Харин ч гайгүй мултарсан юм бишүү. Ер нь тэгээд сумоогоосоо хөөхөө хүрэх юм бол ийм инээдтэй арга сэдэж, хүн амьтан цохиулж байж хөөхгүй л дээ. Хавчих хяхах аргаа бол энэ мэтээс хамаагүй илүү арга олно. Би л лав энэээс илүүг л юм бодож олно.


Зүгээр энүүхэндээ гэж хэлэхэд Дагваагийн маань авир араншин угаасаа хэцүү шдээ. Монголд ямар хулигаан явсныг хүн бүр л ярьдаг биз дээ. Одоо тэгтэл мэргэжлийн спортын хамгийн том цолыг нь авчихаад хулингаантаад яваад байж боломгүй л санагдах юм. Чуйтакэ ч цагтаа хулиган л явсан гэсэн. 20 хүнтэй зэрэг зодолдоо нухаад хаячихсан (бодохоор солонгос кинорхуу л юм төсөөлөгдөөд байгаа юм даа хэхэ) хүн халддаг атаман байсан л гэсэн. Сумод янз бүрийн муухай авир гаргадаггүй шдээ. Хөөрхөн л хүү явж байдаг даг. Дагваа яагаад тийм байж болдоггүй юм. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг. Японд очсон бол японы ёс заншил, соёл уламжлалыг дагах л ёстой. Зөрчөөд буруудаад байвал шийтгүүлэх нь мэдээж шүү дээ.


Хакухо хүмүүст их хүндэтгэлтэй ханддаг гэсэн. Баяр болгоноор өмнөх амьд сэрүүн их аваргуудруу утасдаж мэнд хүргэн, амар мэндийг нь асуудаг гэдэг. Башё эхлэхээс өмнө, тэмцээн уралдааны өмнө бусад аваргуудтай уулзаж заавар зөвлөгөө авч санал бодлыг нь сонсдог гэсэн. Сайн байгаа биз дээ. Дагваагийн зодсон хүнийг хакухо явуулсан, энэ бүхэн Хакухогийн явуулга гэсэн хардлага мөн байх юм. Тэгээд бас өрсөлдөгч гэдэг үг нэмчихэж ээ. Би өөрийнхөө бодлыг хэлье. Хакухо Дагваатай өрсөлддөг юм биш. Башёгийн үзүүр түрүүтэй л өрсөлддөг. Сумод байгаа бүх хүн хоорондоо өрсөлдөгчид. Тэр болгонд ийм арга хэрэглэх юм болж байна уу. Тэгээд ч чадаад байгаа, давж байгаа бөхөө энэ мэтийн явуургүй аргаад унагаж яах юм бэ? Тэртэй тэргүй яг тулвал Хакухо илүү болж байгаа шдээ. Харин ч эсэргээрээ Дагваа барахаа больж байгаа юм чинь харин иймэрхүү арга хэрэглэх цаг нь болсон доо.


Би Хакухог дэмждэг. Нас чацуу болоод ч тэрүү анх гарч ирэхэд нь л дэмжиж байсан. Одоо ч дэмждэг, бахархдаг. Хол явж, өндөр амжилтан хүрнэ гэдэгт нь ч эргэлздэггүй. Гэхдээ Дагвааг үзэн яддаг юм биш. Би Дагваад ч мөн хайртай. Ялангуяа энгийн сайхан байхад бүүр хайртай. Яагаав өнөө хүүхдийн хөөрхөн ундааны рекланманд тоглочихсон байгаагүй юм.
Хөөрхөн гэдэг нь. Элэн далангүй яриатай, нийтэч зантай, наргианч хөөрхөн аваргыгаа дэвжээн дээрээсээ буугаасай гэж хүсэхгүй байна. Ханцуйндаа залбирах л арга үлдээ шив дээ.

No comments: