Өчигдөрхөн онцгой тохиолдолоо уурлуулчихлаа. Матар ингэцэн чинь аймар уурласан. Тэгээд надруу уурлаад хөлдүү мал, усан толгойт гэж загнасан. Би уг нь усан толгойтой хөлдүү мал биш л дээ. Гэхдээ түүнд тэгэж санагддаг бололтой. (усан толгойтой байсан бол өдийд хөлдчих байсан гэдгийг санаж хүн загнана гэдэг ухайнтайн шинж шүү. Миний онцгой тохиолдол ухаантай охин.)
Би уг нь түүнийгээ матар гэж хэлье гэж бодоогүй юмаа. Зүгээр л уур хүрээд, хэл хальтраад хэлчихсэн юм. (Гэхдээ тэрмуу чинь өөрөө уур хүргээд байсан юм чинь. Наймаг найзтайгаа хамт кино үзүүлнэ гээд... Би түүнтэй хамт л кино үзэхийг хүссэн болохоос хэн нэгэнтэй хамт кино үзэх гэсэн юм биш ш дээ.) Тэгээд би түүнийгээ аргадах санаатай зөндөө гуйлөө. “Би чамайг дахиж матар ингэхгүй ээ. 2уулаа одоо сайнды л даа тэхүү” гээд л... Тэгсэн харин “Битгий шалчиганаад бай. Хэлсэн үгэндээ эзэн болж чадахгүй юм болж яах гэж хэлдгийн. Хэлэхээсээ өмнө бодож бай” гэнээ. Би одоо ... минь матар мөн билүү? биш билүү? гэж бодох юм байхдаа. Сайн ойлгохгүй л байна.
Ёстой аймар уурласан шүү. Мессенжрээр бариж идэхээ шахсан. Аан тий нээрээ “Би чамтай хэзээ ч кино үзэхгүй” гэсэн. Угаасаа үздэг байгаагүй л дээ. Гэхдээ энэ байдлыг сайжруулж хамт үзэх ёстой байсан маань ингээд бүтэлгүйтэж хэзээ ч үзэхгүй хар тамга даруулваа хөөрхий.
Матар ингэж хэлүүлээд ууралсан бүсгүйг яаж аргаддаг юм болоо?
2 comments:
Өөрийгөө матраас дор зүйлтэй зүйрлээд инээлгэчихвэл яадгийн бол? хэ хэ, бодсон чин матраас доор гээд зүйрлүүлчихмээр юм санаанд орж ирэхгүй байх чинээ.
Миний үгийн баялаг тун тааруу ям шиг байна. Sorry for can't help.
PS, Цаашид болзошгүй таагүй явдлаас сэргийлэхийн тулд матар гэж хэлэхээсээ өмнө "... чинь матар билүү, үгүй билүү" гэж сайтар бодож байгаарай. Бодоход нээх их цаг авахгүй л байх.
Xaxa. Nice zovolgoo baina. Tnx. Heregjuulnee.
Post a Comment