Ажил хэрэгч, амбицтай бүсгүйчүүд хань нөхөр олоход хүндрэлтэй байдаг юм шиг санагддаг юм. Нөгөө талаар эсэргээрээ амархан ч байдаг байж болох юм. Би хэлж мэдэхгүй байна. Гэвч ерөнхий тохиолдолд тэд ямар хүн сонгодгийг би харин хэлж чадах юм шиг санагддаг юм.
Ажил хэрэгч, амбицтай, эрч хүчтэй эмэгтэйчүүд 2 л төрлийн эр хүнтэй гэр бүл болдог.
1.Тэд өөрөөсөө илүү эрч хүчтэй, амбицтай, ажил хэрэгч нэгэнтэй гэр бүл болно.
2.Тэд өөрөөс нь хамаагүй сул дорой, амбиц багатай, урсгалаар амьдардаг нэгэнтэй гэр бүл болно.
Гэр бүлийн аз хийморь, амжилт бүтээл тухайн айлын ноён нуруу эр хүнээс хамаардаг. Тиймээс ч олонх бүсгүйчүүд насны ханиараа өөрөөсөө илүү хүн сонгодог. “Эмэгтэй хүн хэзээ ч өөрөөсөө дор эр хүн сонгодоггүй” гэж үг ч байдаг. Нэгэн танидаг эгч маань хэлж билээ. “Эмэгтэй хүн амьдралдаа ганц л удаа зөв сонголт хийх хэрэгтэй. Тэгээд л болоо. Үлдсэн амьдрал өөрөө бүтнэ.” Гэж. Тун сайхан онож хэлсэн үг шиг санагддаг юм. (Зарим тохиолдолд эрчүүдийг ч мөн ингэж хэлдэг. Тэд насны ханиа л зөв сонгож чадвал үлдсэн амьдралдаа жаргах болно гэдэг.) Үнэхээр ч хоёр биенээ зөв олох л чухал.
Гэвч хэт их эрч хүч, ажил хэрэгч, амбицтай бүсгүйчүүд эр хүний ажил хэрэгч чанар, амбицыг дарах тохиолол байдаг. Тийм нэртэй сонингийн нийтлэл, сэтгүүлийн өгүүллэг, заавар зөвлөмж, сонжоо зөндөө бий. Тэдгээр нийтлэл, өгүүллэг, заавар зөвлөмжүүд бараг бүгд тийм эмэгтэйг сонгож болохгүй гэсэн утгатай байхыг нь яана. Ёстой инээд хүрмээр. Тэгээд яах ёстой юм бэ? Тийм эрч хүчтэй үнэхээр дур булаам эмэгтэй байвал яах юм? Тэгээд тэр бүсгүй ганц биеэрээ амьдралаа барах болж байна уу? (Ерөнхий тохиолдолд бол бараг тийм байдаг. Маш ир эрч хүчтэй эмэгтэйчүүд ганц бие байдаг. Гэхдээ тэд хүнээс дор амьдардаггүй.)
Би бол үгүй гэж хэлнэ. Харин тэр бүсгүй өөрөөсөө илүү эрч хүчтэй хэн нэгэн залууг олохыг зөвлөнө. Тэд маш сайхан хосууд болох болно. Тэд богино хугацаанд өндөр амжилтанд хүрнэ. Тэд бүр түүхэнд бичигдэх том амжилтанд аажимдаа хүрэх болно. Та бүхэн мэдэх л байлгүй. Хатагтай Хилари Клинтоны тухай. Нөхөр нь АНУ-н ерөнхийлөгч асан Билл Клинтон. Харин саяхан түүний эхнэр Хилари Клинтон ерөнхийлөгчийн сунгаанд тун дээгүүр өрсөлдлөө. Энэ бол түүний ямар их эрч хүчтэй, амбицтай нэгэн болохыг харуулж байна. Харин нөхөр нь түүнээс илүү эрч хүчтэй нэгэн байсны нотолгоо нь ердөө л АНУ-н ерөнхийлөгч болсоноор нотолж болно. АНУ-н ерөнийлөгч болно гэдэг хэр баргийн хүүгийн давах даваа биш шүү. Их л эртнээс нийгмийн ажилд оролцож, их л эртнээс кариер хөөх хэрэгтэй болно доо.
Шинжлэх ухаан сонирхдог оролддог эмэгтэйчүүд мөн маш эрч хүчтэй дачин эмэгтэйчүүд байдаг. Тэд ихэвчлэн шинжлэх ухаанч, эрдэмтэн нөхөртэй байдаг. Гэр бүлийн хосууд шинжлэх ухааны салбарт томоохон бүтээл гаргасан байх нь цөөн биш тохиолдол. Энгийн жишээ хэлэхэд л “Х ТУЯА”-г нээсэн эрдэмтэд нэг гэр бүлийн хоёр байдаг. Тэд Рентген туяа буюу “Х туяа”-г нээж олохын тулд маш их туршилт хийсэн бөгөөд энэ туяа нь хортой гэдгийг хожим өөрсдөө мэдсэн байдаг. Тэд шинжлэх ухааны төлөө амь нас, бие цогсоо зориулсан гэж үнэлэгддэг. Одоо тэдний эдэлж хэрэглэж байсан, хувцас хунар, эд хэрэгсэл, ном дэвтэр нь бүгд тусгаарлагдсан орчинд байдаг бөгөөд түүнийг нь орж харахын тулд “Х туяа”-аас хамгаалах тусгай хувцас өмч ордог. Тэдний эдэлж хэрэглэж байсан бүхэнд энэ хортой туяа нэвчиж шингэсэн байдаг байна. Энэ мэт олон жишээг та өөрөө бодож олж чадна. Аливаа нэг салбарт өндөр амжилт гаргаж байгаа гэр бүлийн хоёр маш олон бий. Энэ бол тэдний хэр эрч хүчтэй хүмүүс учирсны нотолгоо юм.
Харин эсэргээрээ: эрч хүчтэй эмэгтэйчүүд өөрөөсөө дор эр хүнтэй учирвал яадаг вэ? Нэг бол тэд салдаг, үгүй бол эмэгтэй нь амьдралаа гартаа авдаг. Ийм жишээг холоос биш ойроос авах хэрэгтэй. Манай ээжийн нэг найз эмэгтэй байдаг юм. Нөхөр нь ёстой хэрэггүй амьтан. Тэдний амьдрал сүйрэх дөхөж билээ. Х эгч маань мөнгө зээлж бизнесс эрхэлсэн нь амжилтгүй болж дампууран, өрөнд орж байраа зараад ёстой хог болсон гэсэн. Өөрөө л ээжид хэлдэггүй болохоос хэд хоног хоригдсон ч гэж яридаг гэсэн. Гэсэн тийм амьдралаас босоод л ирсэн. Одоо хувийн санхүүгийн компанитай (өөрөө нягтлан бодогч мэргэжилтэй, маш сайн толгойто нэгэн) энд тэндхийн компниудын санхүүгийн үйлчилгээг хийдгэ нэлээд нэр хүндтэй нэгэн болсон бөгөөд. Дөчин нас гарчихаад дахин сурч хуулийн чиглэлээр баклавр зэрэгтэй болсон. Одоо тэгээд санхүүтэй холбоотой хэргүүдийг өмгөөлдөг маш амжилттай ажиллаж яваа бизнесвүмэн болсон доо. Сүүлд нэг уулзахад хүний 20 саяын хэргийг нь өмгөөлөөд амжилттай болчихлоо. Хэдэн цаасны хаялага байх байлгүй дээ гээд сууж байж билээ. Энэ зэргийн амжилтанд хүрэхэд түүнд 10 хүрэхгүй жил хэрэгтэй байсан гээд боддоо. Мундаг байгаа биз.
Мэдээж энэ хүртлэх амьдрал амар хялбар дардан байгаагүй. Гэхдээ л тэр чадсан. Эр хүн байсан бол аль хэдийн архинд ороод, авгүй хүүхдээсээ салаад нийгмийн шаар болчих байсан юм. Эр хүн гэснээс нөхөр нь мөн компанид нь ажилдаг бөгөөд хамгийн итгэлтэй хүн тул бусад ажилчдыг хянадаг ажил хийдэг юм шиг байна лээ. Онц чадвар шаардахгүй ердөө л гэр бүлдээ үнэнч байх шаардлагатай ажлын мест... Ийм л байна даа эрч хүчтэй бүсгүйчүүд минь.
Тусгай бичлэг.
Чи надад хэллээ “Чинийхээр бол би мөд хүнтэй үерхэх нь битгий хэл цаашдаа хүнтэй суух ч гүй юм байна л даа”. Би хэлье: Чи хүнтэй суух болно. Суух суухдаа бүр өндөр амжилтанд хүрэх, сайхан ирээдүй хүлээж буй шилдэгтэй нь суух болно. Харин түүнийгээ олохын тулд чи улам илүү эрч хүчтэй байж, өндөр том зорилго өөд тэмүүлэн зүтгээрэй. Тэгэх тусам чи бусдаас онцгойрч, онцгойрох тусам чинь чамайг анзаарах болно. Яагаад гэвэл чи тодорхойгүйгээр тодорхойруу шилжиж байна. (Яг л гүүглэ-с юм хайж байгаа юм шиг. Чи ерөнхий юм бичих юм бол олон хариу гарна. Тэндээс чи өөрт хэрэгтэй хариугаа олоход цаг зарцуулна. Харин оновчтой зөв хайвал шууд л гараад ирнэ).
Өндөр уулын оргил өөд зүтгэж явахдаа чи түүнтэй таарна. Тэгээд та хоёр хамтаа уулын оргилын эзлэх болно. Би чамд учрах залууг чинь томъёолж өгие. Маш романтик дэврүүн бодолтой, эрч хүч, өөдрөг бүхнээр бүрхэгдсэн, амжилт өөд улайран зүтгэх, магадгүй амжилтан хүрэхийн тулд худал хуурмагтай ч нөхөрлөж чадах тийм нэгэн залуу чамд тохирно. Таарвал бүү...-рэй.
No comments:
Post a Comment