Бурхан шидэт баллуур бүтээжээ. Тэр нь хүн амьдрланхаа тэмдэглэлийн дэвтрээс муухай дурсамж, алдаа дутагдлаа баллуурдах боломж олгодог ажээ. Мэдээж баллуурыг хүн бүрт өгөхгүй. Гэхдээ хүссэн хүн бүр авах боломжтойгоор бүтээж гэнэ.
Баллууртай
болохыг хүссэн хүмүүс бурханд итгэж залбирах ёстой. Амьдралын тухай бодож бясалгах
ёстой. Алдаа эндэгдлээ санаж, сэтгэлдээ засан ариусах ёстой. Таагүй муухай
дурсамжаа эргэн санаж түүнээс гэрэлтэй талыг нь олж харах ёстой.
Олон хүн баллууртай болохын тулд баясалгаж гэнээ.
Олон өдөр залбирсаны эцэст хүмүүс эхнээсээ босч инээмсэглэн бурханд талахаад
явж эхэлж гэнэ. Баллууртай болохоор ирж буй хүмүүс бясалгаж дуусаад явж буй
хүмүүсийг атаарангуй харна. Гэвч тэдний хэн нь ч баллуур авсангүй. Бясалгахаар
ирж буй нэгэн хүн босоод бурханд талархаад явж буй нэгнээс яагаад баллуур
авахгүй байгааг нь асуув. Бясалгагч хүн “Бодож бясалгах тусам бид амьдралаа
баллуурдах хэрэггүй юм байна гэдгийг ойлголоо. Амьдралд буруу сонголт гэж
байхгүй, буруу амьдрал ч гэж байхгүй. Алдаа бүхэн оноход тусалж, таагүй дурсамж
бүхэн таатай сайхныг мэдрэхэд тусалдаг юм байна” гэж гэнэ.
No comments:
Post a Comment