Monday, October 15, 2012

Насан багадаа сурах минь яалаа...

Өнгрсөн долоо хоногоос Alyssa Bernal гэдэг америкид амьдран суудаг охины дууг сонсох дуртай болов оо хөөрхий. Анх Jason Mraz -ийн I'm yours дууны гитар коверийг хайснаас эхэлж энэ охины дууг сонсох дуртай боллоо. 2010 оноос мэргэжлийн студитэй хамтран ажиллаж жинхэнэ утгаараа дуучин болж яваа залуу дуучин юм байна. Сонирхсон хүн нь http://www.youtube.com/user/hchsknights08?feature=results_main энэ линк-ээр орж албан ёсны youtube channel-с нь дууг нь сонсож болно.


Би харин энэ амралтын өдрөөр буюу өчигдөр уржигдар Jason Mraz - ийн I'm yours дууг тоглож сурахаар оролдлоо. Яг л ингэж тоглохыг хүссэн юм. 
Яг энэ нотных нь барилтыг нь олчихсон, дууныхаа үгийг хайгаад олчихсон. Дууг нь аль 2008 онд монголд хит болоогүй байхад нь VOA радиогоор олж сонсоод интернет-с хайж олж сонсон өнөөг хүртэл хааяа сонсдог болохоор үг аяаа мэдэхгүй зөрүүлэх асуудал бараг л гарахгүй гэж найдаж байлаа. Гэтэл болдоггүй ээ. Дагаад дуулахаар болоод л байх шиг байсан өөрөө дуулсан чинь ёстой явдаггүй ээ. Тэгэхээр нь ингэж дуулдымуу гэж нэг бодлоо.
Энэ бол Тайландын дуучин Beau Savitree Suttichanond гэж хэл хугалмаар нэртэй бүсгүйн ковер.

Адаг сүүлд нь, бүр болохгүй болохоор нь ингээд ч хамаагүй дуулчих юмсан гэж бодлоо доо. ккк
Энэ ёстой янзын бацаан. Үг мүг байхгүй, шууд л шаана. Бителзийн бас нэг сайхан дууг хөөрхөөн дуулчихсан байсан. Сонирхвол сонсоод үзнэ биз дээ. http://www.youtube.com/watch?v=SmSl49bTI1A&feature=relmfu

Нарны гэрэл хурц болоход үүлгүй бол нэн сайн
Насны багад эрдэм сурахад залхуугүй бол даанч сайн.
                                                                         Д.Равжаа


No comments: