Tuesday, July 29, 2008

Loser

Хохирогч
Би саяхан ойрд уулзалдаагүй байсан ахтайгаа мессенжерт таарлаа. Тэр соёлын төв өргөөнд өрөө түрээсэлж ойр зуурын юм хийдэг байсан чинь 7 сарын нэгний үймээнээр хоморгонд өртөж компьютерээ алдчихсан гэсэн юм. Тэр тухай нь асуутал харин шал өөр юм өөдөөс яридаг байгаа. Юун гэвэл тэрээр үймээн таригчдын дунд явсан юм байна л даа.... Би асуулаа “Тэр Ху нам яахав ээ. Компюьтер чинь тэгээд яасан?”
“Журамын нөхөд маань аваад явсан.”
“Юу гэж байгаан бэ? Одоо тэгээд яахын?”
“Авилгачидад өгсөн биш, ард түмэндээ өгсөн юм чинь. Тоох ч гүй”
“Балайтаад байгаач.... Одоо үймээнээр хохирсон хүмүүсийн хохирлыг барагдуулах юм гэсэн. Хөөцөлдөөрэй за юу”
“За яахав дээ...”
Надаар тоглоод байгаа юмуу, үнэнээсээ хэлээд байгаа юмуу бүү мэд. Ямартай ч хохирсон нь л үнэн юм даг.

Joke what happened me

Болсон онигоо
Саяхан би нэг сонирхолтой мэдээ уншлаа. Тэнд дэлхий дээр хамгийн тэнэг шалтгаанаар ажлаас халагдсан түүх шалгаруулсан тухай бичсэн байснаас нэлээн дээгүүрт нэгэн програмистийн түүх цохиж явсан юм. Тэрээр компьютер дээр байж боломгүй тэнэг үйлдэл хийх үед “Усан тэнэг” гэсэн мэдээлэл дэлгэцэн дээр гарч байхаар програм хийж тараасан нь захиралд нь ч бас очжээ. Гэтэл нэгэн өдөр захирал нь тэр гайтай үйлдлийг хийж “Усан тэнэг” болохоо ойлгосон байна. Тэгээд л тэр дариуд нь усан тэнэг илрүүлэгчийг ажлаас нь халчихсан гэдэг. Гэтэл хамгийн инээдтэй нь би бас ийм байдалд орж байсан юм. Өмнө ажиллаж байсан компаны захирал надад нэгэн даалгавар өгснийг би хийж байхдаа хэрэв дуудсан файл маань нээгдэхгүй бол “Худлаа шаагаад байна” гэсэн мессэж бокс гарч байхаар програсчилсан юм. Програмаа дуусгаад захиралдаа өгчихөөд сууж байтал захирал намайг дуудаж энэ “Худлаа шаагаад байна” гэсэн бичлэгээ соль гэдэг байгаа. Уг нь програм хэвийн ажиллавал тэр бичлэг гарах ёсгүй байсан л даа. Би тухайн үед нэлээн сандарсан билээ. Харин хэсэг хугацааны дараа инээд хүрээд болдоггүй... Зархиралын өөдөөс тэр бичиг гарах үед ямар байсан бол...? :)

Thursday, July 24, 2008

I cant't translate this subject

Чимх давс (эссэ биш. Нэг минутын илтгэл)
Та чимх давсны амтыг мэдэх үү? Та чимх давсыг амандаа хийгээд амтлаад үзээрэй гашуун муухай амтагдаж аягүй бол нүдэнд чинь нулимс хурна. Та дахиад чимх давсыг аяга давсгүй хоолондоо хийгээд үзээрэй. Нэг л дутаад байсан амт нь ирж та нэг л идмээргүй байсан хоолоо бүгдийг нь идэж орхино. Чимх давс гэдэг бол хүнд хэлсэн хүний шүүмж үг юм. Та тэр үгсийг шууд хүлээж авбал чимх давсаа амандаа шууд хийсэнтэй утга нэг болно. Танд муухай санагдаж гашуу оргино. Чимх давс хэлсэн хүнд эгдүүцнэ. Харин та шүүмж үгээ сэтгэлдээ нэг саначихаарай. Тэгээд дараа нь үйлээ хийхдээ тэр чимх давсаа хачир болгож хийгээрэй. Таны ажилд дутаад байсан тэр л нэг боломж нээгдэж болохгүй байсан ажил тань өөрөө аяндаа болох болно. Чимх давсыг та амандаа шууд бүү хий. Сэтгэлдээ зүгээр л сана. Хожим хойна харин ажилтайгаа хольж ид. Амттай байх болно.

Wednesday, July 23, 2008

Teacher "Myado"

Харилцагчийн ширээний ард нэгэн дорой ах зогсож байна. Амьдрал нь хүнд бололтой, зайлуул. Царай зүс муутайн дээр дэндүү хөдөө төрхтэй. Түүнийгээ нотлох гэсэн юм шиг банкны дэвтэрээ нээх урт цагаан “Замурай” торонд хийгээд хичнээн олон ороогоод нугалчихаж. Би үүнийг нь ойлгохдоо амьдардаг орчин нь муухай болохоор банкныхаа ганц муу дэвтэрээ хямгадаж байгаа царай нь юм болов уу гэж бодож байна. Давтан хэлэхэд үнэхээр ядруухан амьдарч яваа нэгэн бололтой. Гэтэл би түүнийг танилаа. Энэ хүнийг Энхмөнх гэдэг юм. Намайг сонгоны сургуулийн сонгоны 5-р ангид ороход энэ хүн математикийг багш байлаа. Ам нь аймар үнэртэй, “Мэдэв үү” гэдэг үгийг “Мядо” гэж хэлдэг намхан хөгжилтэй багш байсан юм. Манай ангийхан түүнийг далдуур Мядо багш гэж хочилдог байсан. Үнэнийг хэлэхэд тэр үед ч амьдрал нь сайн байсан гэж би бодохгүй байна. Гэсэн ч тэрээр үргэлж инээдэг байсан юм. Яагаад гэвэл Дарханы тэргүүний сургуульд сонгоны ангийн математикийн багш болж чадсан явдал түүний хувьд азтай завшаантай явдал байсан байх. Гэтэл тэрээр ажилаасаа халагдсан. Яагаад гээч? Манай ангийханаас болоод... Тэр үед Дарханд 22-р сургууль хүчээ авч эхэлж байлаа. Улсын математикийн олимпиадын аварга тэргүүний зэрэгтэй сайн багш нар тэр сургуульд ажиллаж байлаа. Ингээд манай ангиас нэлээд хэдэн хүүхэд тус сургуульруу шилжсэн юм. Харин үүнийгээ тайлбарлахдаа “22-р сургууль хувийн сургууль болохоор хүүхэд цөөтэй, математикаа илүү сайн ойлгож чадна” гэж орж ирсэн багш нар асуух тоолонд хариулж байлаа. Ингээд л бодвол манай муу “Мядо” багшийг зааж чадахгүй байна гэж үзээд ажилаас нь халчих шиг болсон юм даа. Тухайн үед “Мядо” багштай ойр дотно явсан монгол хэлний Эрдэнэбат гэдэг багш манай ангид хичээлтэй орж ирэхдээ “Та нар ингэж хүний амьдралаар тоглож болохгүй ш дээ” гэж хэлж байсан боловч манай ангийханаас хэн нь ч юу яриад байгааг нь ойлгоогүй. Эрдэнэбат багш ч цааш нь дэлгэрүүлж тайлбарлаагүй. Ер нь ч тэгээд “Хэргийн эзэд” болох гэмгүй хүүхдүүд шилжээд явчихсан, харин ч бид нар үлдчихсэн байсан шүү дээ. Ингээд л тухайн үедээ юу ч ойлголгүй өнгөрсөн. Би түүний дараахан зах дээгүүр явж байгаад “Мядо” багшийгаа архи уучихсан согтуу явахыг нь харсан. Нэлээд дараахан нь дарханы захын архичидтай нийлчихсэн явахыг нь үзсэн. Түүнээс бас жаахан хожуу тэрэг түрээд явж байхыг нь харсан. Гэсэн ч би юу ч ойлгоогүй л байсан. Харин өнөөдөр би түүнийг хараад юу болсоныг эргэн дурсаж ойлгож байна. Бас маш их өрөвдөж байна. Түүнд огт гэм хор санаагүй хэдхэн бяцхан хүүхэд өөрсдөө ч мэдэлгүй энэ хүний амьдралыг...

Tuesday, July 22, 2008

Lovelorn


Бүтэлгүй дурлал... Би энэ удаад бүтэлгүй дурлалын тухай өөрийн бодлоо бичихийг хүслээ. Би өөрөө дурласан тоогоороо бүтэлгүйтсэн болохоор энэ талаар туршлагатай ч юм шиг санагдчихлаа. ккк Би нэгэн бүсгүйд дурлаад түүндээ сэтгэлээ илчилж билээ. Мэдээж харамсалтай нь энэ бүтэлгүй дурлал байсан бөгөөд бүсгүй маань өөр залуутай гээд өөрийгөө зүгээр л мартахыг хүслээ. Харин би түүнд ингэж хэлсэн юм. “Хэрэв хүн хэн нэгнийг хүссэн зоргоороо мартаж санадаг бол энэ хорвоо дээр бүтэлгүй дурлалын түүх үгүй байх байсан байлгүй дээ” гэж. Үнэндээ дурлалын үндсэн шинж дурласан хүнээ үгүйлэн санахад л байгаа юм шүү дээ. Хийчнээн муу хүн, хичнээн их таныг гомдоосон ч бай, өөрийнх тань болохгүй гэдэг нь бүхнээс илүү ойлгожтой байсан ч та түүнд дурласан бол түүнийгээ санан шаналах л болно. Мартая гээд мартаж чадахгүй. Магадгүй мартах хүсэл ч танд төрөхгүй. Яагаад гэвэл дурласан хүн сайхан мөрөөдөлд автдаг. Түүнтэйгээ тэврэлдэн зугаалж байна, хайрын үгсээ хэлэлцэж байна, уруул дээр нь үнсэж байна гээд л... Мөрөөдөл шиг сайхан амттаныг би л лав нэрлэж чадахгүй. Энэ хорвоо дээрх хамгийн амттай зүйл бол мөрөөдөл. Иймээс л танд хэцүү боловч хамгийн сайханыг мэдрүүлж байгаа тэр дурлалт хүнээ та мартаж чадахгүй. Энэ л дурлалын онцлог үнэн дүр төрх. Дурлалын тухай ярисан чинь Ертөнц сэтгүүл дээр гарсан байсан нэгэн бяцхан өгүүлэг санаанд орчихлоо. Тэр үлгэрийн ерөнхий агуулга нь солиот дурлалын нүдийг жад шидээ сохолчихсон учих түүнийг насан туршид нь хөтөлж явах үүрэг хүлээдэг. Ингээд л дурлал сохор бас солиотой болсон домогтой хэмээх энэ бяцхан үлгэр тун үнэн бөгөөд оновчтой хэлсэн юм шиг надад санагддаг юм. Үнэхээр дурласны дараа тун чиг санаанд оромгүй сонин зүйлсийг өрөө ч мэдэлгүй хийдэг болно. Энэ бол дурлалын солиорол. J Энэ бүхний эцэст бүтэлгүй дурлалыг тань цаг хугацаа эсвэл дараагийн дурлал л эдгээж чадна. Цаг хугацаа бол хамгийн хүчирхэг тул бүхнийг дийлдэг. Харин дараагийн дурлал өмнөхөөсөө ямагт хүчтэй байдаг. Цаг хугацаа зүрхэнд жаахан шархтай эдгээдэг бол дараагийн дурлал солиотой дурсамж төдийхөнийг үлдээгээд бусдыг нь оргүй алга болгодог. Ийм л байна даа, миний бүтэлгүй дурлалын тухай бодол.

I'm working in Bank...

Би банкинд ажилладаг. (Нээх муднаг амьтан биш л дээ. Зүгээр л ажилладаг юм) Эндээс нэгэн чухал зүйлийг олж ойлгосон нь хүмүүс мөнгө шилжүүлж гүйлгээ хийх гэж биш зээл авах гэж банкинд ихээр ирдэгийг анзаарлаа. За тэр ч яахав, хэнд л мөнгө хэрэггүй байлаа даа... Харин нөгөө талаас нь харвал банкны ажилтанууд зээл өгөхдөө асар хянуур байж маш болгоомжтой өгдөг юм байна гэдгийг ойлголоо. За энэ ч бас ойлгомжтой. Хэн л мөнгөө бусдад алдахыг хүсэхэв дээ. Зээл авахад зовлон их бий... Бичиг баримт бүрдүүлэхээс эхлээд ээлж дараалан хүлээж уулзах, эд хөрөнгөө шалгуулах, байцаагдах гээд... Зээл өгөхөд ч зовлон их бий. Бичиг баримт бүрдүүлэхээс эхлээд хүн нэг бүртэй уулзах, эрсдлийг тооцох хөрөнгө барьцааг нь үзэх гээд... Би саяхан нэг өвгөнийг харлаа л даа. Тэрээр тэтгэвэрийн зээл авах гэсэн юм гэнээ. Уг нь түүний тэтгэвэрийн мөнгө боломжийн, өмнө нь олон удаа зээл авч байсан (Тэтгэвэрийн зээл аваагүй хөгшин цөөхөн байдаг юм байна лээ) цаг хугацаанд нь төлдөг байсан гэх мэт олон магтах шалтгаан байсан боловч ганц л асуудал байлаа. Энэ бол өвгөний нас... Юун гэхээр өвгөн их өндөр насалжээ... Шууд хэлэхэд үхэх дөхсөн байна. Хэрэв зээл аваад үхээд өгвөл... Банк үүнийг өвгөнд хэлэхэд маш хэцүү байлаа. Та үхэх болчихжээ гэлтэй нь биш. Гэтэл шалтгаангүйгээр хүнд мөнгө зээлэхгүй байж болохгүй. Тэгвэл иргэд бухимдаад гомдоод сүйд майд болно. Дээд дарга цэрэгтэй уулзана гээд ийш тийшээ гомдол мэдүүлээд, орж ирж хэрүүл зарга үүсгээд. Арай л шүүхэд дуудахгүй... Тэгэхээр одоо өвгөнд юу гэж хэлэх вэ? За өвгөнийг ч яахав панаалдаад гаргачихдаг юм байж. Бид өндөр наслаад зээл авч чадахааргүй байдалд хүрвэл яанаа... “Нас явах ч бас золиг юмаа...” гэдэг билүү?

Tuesday, July 1, 2008

Mirror


“Харри Поттер ба гүн ухааны чулуу” зохиолд нэгэн сонирхолтой тольний тухай гардаг. Киног нь үзсэн хүмүүс тэр толийг сайн ойлгоогүй байх л даа. Ойлгосон нэг нь хүний хүслийг харуулдаг гэж ойлгосон байх. Гэвч үнэндээ тэр толь бол зүгээр л хүний юу бодож байгааг харуулдаг толь юм. Зохиол дээрээ их тодорхой гардаг. Жишээ нь Харри аав ээжийгээ харахыг хүсдэгтээ тэр толинд харсан биш зүгээр л бодож явдаг учраас харжээ. Харин Рон тэр толинд өөрийгөө сургуулийн тэнхимийн даргын тэмдэгтэй, квидичийн тэмцээний цом атгасан байгаагаар хардаг. Энэ нь мөн л Рон энэ тухай бодож явдгийн толин тусгал юм. Төгсгөлдөө тэр тольний жинхэнэ мөн чанар харагддаг. Юун гэвэл сургуулийн хар хүчний багш буюу Лорд Волдиморт тэр толинд өөрийнхөө чулууг олсоны дараах хүч чадлаа олсон дүр зургыг л харж чаддаг. Тэрээр өөр юу ч хийж чаддаггүй, чулууг авч чаддаггүй. Харин Харри тэр толинд өөрийнхөө чулууг авч байгаа тэр зургийг төсөөлөхийг оролдсоноор өөрийнхөө чулууг авч байгаа дүр байдлаа харж чаддаг ба тэгсэнээрээ толинд нуусан байсан гүн ухааны чулууг авч чаддаг. Сонин санааг зохиолч Роулинг олж чадсан шүү. Гэхдээ сайн бодвол амьдрал дээр байдаг энгийн нэгэн үзэгдэл юм. Тухайлбал хүний хүсэл мөрөөдөлд... Бид ямар нэгэн зүйлийг хүсч мөрөөдөхдөө зөвхөн тэр зүйлдээ хүрсэний дараах тэр аз жаргалтай мөчөө төсөөлдөг. Тэгээд л түүндээ баясан уруулд инээмсэглэл тодордог. Даанч мөрөөдөл хоосон байдаг. Яагаад гэвэл бид түүндээ хүрч чадаагүй байгаа... Гэтэл бид тэрхүү гоё сайханд хүрч буй дүр зурагаа төсөөлвөл тэрхүү мөрөөдөл маань хоосон биш болно. Яагаад гэвэл одоо бидэнд тэр сайн сайханд хүрэх хүсэл боломж хоёр маань нээлттэй байсаар байна. Яагаад нээлттэй гэсэн бэ гэвэл: бид хүссэндээ хүрэх боломжгүй замыг төсөөлж бодож чадахгүй шүү дээ, тиймээс аль болох биелж, хүрч болох тэр арга замыг төсөөлөн бодох болно. Ингэснээрээ бидний өмнө хүсэл мөрөөдөл маань боломжтой нээлттэй болж байгаа юм. Иймээс бид мөрөөдөлдөө хүрсэний дараах гоё сайхан байдлыг төсөөлөх биш харин хүрч буй арга замаа төсөөлөх нь хүсэл мөрөөдлийг маань хоосон биш бодит болгох арга зам юм шигээ... Японд суралцагчдийн ЭМОС клубээс хэвлэж гаргасан “Өөрийгөө хөгжүүлье” номонд гарч байсан нэг үг санаанд орлоо. “Ихэнх хүн хүсэл мөрөөдлийнхөө төлөө элсний ширхэг зөөх мэт зүтгэдэггүй учир ихэвчлэн хоосон мөрөөдөлтэй хоцордог...” гэж....