Tuesday, July 22, 2008
I'm working in Bank...
Би банкинд ажилладаг. (Нээх муднаг амьтан биш л дээ. Зүгээр л ажилладаг юм) Эндээс нэгэн чухал зүйлийг олж ойлгосон нь хүмүүс мөнгө шилжүүлж гүйлгээ хийх гэж биш зээл авах гэж банкинд ихээр ирдэгийг анзаарлаа. За тэр ч яахав, хэнд л мөнгө хэрэггүй байлаа даа... Харин нөгөө талаас нь харвал банкны ажилтанууд зээл өгөхдөө асар хянуур байж маш болгоомжтой өгдөг юм байна гэдгийг ойлголоо. За энэ ч бас ойлгомжтой. Хэн л мөнгөө бусдад алдахыг хүсэхэв дээ. Зээл авахад зовлон их бий... Бичиг баримт бүрдүүлэхээс эхлээд ээлж дараалан хүлээж уулзах, эд хөрөнгөө шалгуулах, байцаагдах гээд... Зээл өгөхөд ч зовлон их бий. Бичиг баримт бүрдүүлэхээс эхлээд хүн нэг бүртэй уулзах, эрсдлийг тооцох хөрөнгө барьцааг нь үзэх гээд... Би саяхан нэг өвгөнийг харлаа л даа. Тэрээр тэтгэвэрийн зээл авах гэсэн юм гэнээ. Уг нь түүний тэтгэвэрийн мөнгө боломжийн, өмнө нь олон удаа зээл авч байсан (Тэтгэвэрийн зээл аваагүй хөгшин цөөхөн байдаг юм байна лээ) цаг хугацаанд нь төлдөг байсан гэх мэт олон магтах шалтгаан байсан боловч ганц л асуудал байлаа. Энэ бол өвгөний нас... Юун гэхээр өвгөн их өндөр насалжээ... Шууд хэлэхэд үхэх дөхсөн байна. Хэрэв зээл аваад үхээд өгвөл... Банк үүнийг өвгөнд хэлэхэд маш хэцүү байлаа. Та үхэх болчихжээ гэлтэй нь биш. Гэтэл шалтгаангүйгээр хүнд мөнгө зээлэхгүй байж болохгүй. Тэгвэл иргэд бухимдаад гомдоод сүйд майд болно. Дээд дарга цэрэгтэй уулзана гээд ийш тийшээ гомдол мэдүүлээд, орж ирж хэрүүл зарга үүсгээд. Арай л шүүхэд дуудахгүй... Тэгэхээр одоо өвгөнд юу гэж хэлэх вэ? За өвгөнийг ч яахав панаалдаад гаргачихдаг юм байж. Бид өндөр наслаад зээл авч чадахааргүй байдалд хүрвэл яанаа... “Нас явах ч бас золиг юмаа...” гэдэг билүү?
Labels:
Индэр дээрээс
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
Тэгээд тэр өвгөний асуудлыг яаж шийдсэн бэ? ккк... ядаж байхад хэрэгт дуртай :p
Post a Comment