Болсон онигоо
Саяхан би нэг сонирхолтой мэдээ уншлаа. Тэнд дэлхий дээр хамгийн тэнэг шалтгаанаар ажлаас халагдсан түүх шалгаруулсан тухай бичсэн байснаас нэлээн дээгүүрт нэгэн програмистийн түүх цохиж явсан юм. Тэрээр компьютер дээр байж боломгүй тэнэг үйлдэл хийх үед “Усан тэнэг” гэсэн мэдээлэл дэлгэцэн дээр гарч байхаар програм хийж тараасан нь захиралд нь ч бас очжээ. Гэтэл нэгэн өдөр захирал нь тэр гайтай үйлдлийг хийж “Усан тэнэг” болохоо ойлгосон байна. Тэгээд л тэр дариуд нь усан тэнэг илрүүлэгчийг ажлаас нь халчихсан гэдэг. Гэтэл хамгийн инээдтэй нь би бас ийм байдалд орж байсан юм. Өмнө ажиллаж байсан компаны захирал надад нэгэн даалгавар өгснийг би хийж байхдаа хэрэв дуудсан файл маань нээгдэхгүй бол “Худлаа шаагаад байна” гэсэн мессэж бокс гарч байхаар програсчилсан юм. Програмаа дуусгаад захиралдаа өгчихөөд сууж байтал захирал намайг дуудаж энэ “Худлаа шаагаад байна” гэсэн бичлэгээ соль гэдэг байгаа. Уг нь програм хэвийн ажиллавал тэр бичлэг гарах ёсгүй байсан л даа. Би тухайн үед нэлээн сандарсан билээ. Харин хэсэг хугацааны дараа инээд хүрээд болдоггүй... Зархиралын өөдөөс тэр бичиг гарах үед ямар байсан бол...? :)
No comments:
Post a Comment