Tuesday, July 22, 2008

Lovelorn


Бүтэлгүй дурлал... Би энэ удаад бүтэлгүй дурлалын тухай өөрийн бодлоо бичихийг хүслээ. Би өөрөө дурласан тоогоороо бүтэлгүйтсэн болохоор энэ талаар туршлагатай ч юм шиг санагдчихлаа. ккк Би нэгэн бүсгүйд дурлаад түүндээ сэтгэлээ илчилж билээ. Мэдээж харамсалтай нь энэ бүтэлгүй дурлал байсан бөгөөд бүсгүй маань өөр залуутай гээд өөрийгөө зүгээр л мартахыг хүслээ. Харин би түүнд ингэж хэлсэн юм. “Хэрэв хүн хэн нэгнийг хүссэн зоргоороо мартаж санадаг бол энэ хорвоо дээр бүтэлгүй дурлалын түүх үгүй байх байсан байлгүй дээ” гэж. Үнэндээ дурлалын үндсэн шинж дурласан хүнээ үгүйлэн санахад л байгаа юм шүү дээ. Хийчнээн муу хүн, хичнээн их таныг гомдоосон ч бай, өөрийнх тань болохгүй гэдэг нь бүхнээс илүү ойлгожтой байсан ч та түүнд дурласан бол түүнийгээ санан шаналах л болно. Мартая гээд мартаж чадахгүй. Магадгүй мартах хүсэл ч танд төрөхгүй. Яагаад гэвэл дурласан хүн сайхан мөрөөдөлд автдаг. Түүнтэйгээ тэврэлдэн зугаалж байна, хайрын үгсээ хэлэлцэж байна, уруул дээр нь үнсэж байна гээд л... Мөрөөдөл шиг сайхан амттаныг би л лав нэрлэж чадахгүй. Энэ хорвоо дээрх хамгийн амттай зүйл бол мөрөөдөл. Иймээс л танд хэцүү боловч хамгийн сайханыг мэдрүүлж байгаа тэр дурлалт хүнээ та мартаж чадахгүй. Энэ л дурлалын онцлог үнэн дүр төрх. Дурлалын тухай ярисан чинь Ертөнц сэтгүүл дээр гарсан байсан нэгэн бяцхан өгүүлэг санаанд орчихлоо. Тэр үлгэрийн ерөнхий агуулга нь солиот дурлалын нүдийг жад шидээ сохолчихсон учих түүнийг насан туршид нь хөтөлж явах үүрэг хүлээдэг. Ингээд л дурлал сохор бас солиотой болсон домогтой хэмээх энэ бяцхан үлгэр тун үнэн бөгөөд оновчтой хэлсэн юм шиг надад санагддаг юм. Үнэхээр дурласны дараа тун чиг санаанд оромгүй сонин зүйлсийг өрөө ч мэдэлгүй хийдэг болно. Энэ бол дурлалын солиорол. J Энэ бүхний эцэст бүтэлгүй дурлалыг тань цаг хугацаа эсвэл дараагийн дурлал л эдгээж чадна. Цаг хугацаа бол хамгийн хүчирхэг тул бүхнийг дийлдэг. Харин дараагийн дурлал өмнөхөөсөө ямагт хүчтэй байдаг. Цаг хугацаа зүрхэнд жаахан шархтай эдгээдэг бол дараагийн дурлал солиотой дурсамж төдийхөнийг үлдээгээд бусдыг нь оргүй алга болгодог. Ийм л байна даа, миний бүтэлгүй дурлалын тухай бодол.

No comments: