Wednesday, July 23, 2008
Teacher "Myado"
Харилцагчийн ширээний ард нэгэн дорой ах зогсож байна. Амьдрал нь хүнд бололтой, зайлуул. Царай зүс муутайн дээр дэндүү хөдөө төрхтэй. Түүнийгээ нотлох гэсэн юм шиг банкны дэвтэрээ нээх урт цагаан “Замурай” торонд хийгээд хичнээн олон ороогоод нугалчихаж. Би үүнийг нь ойлгохдоо амьдардаг орчин нь муухай болохоор банкныхаа ганц муу дэвтэрээ хямгадаж байгаа царай нь юм болов уу гэж бодож байна. Давтан хэлэхэд үнэхээр ядруухан амьдарч яваа нэгэн бололтой. Гэтэл би түүнийг танилаа. Энэ хүнийг Энхмөнх гэдэг юм. Намайг сонгоны сургуулийн сонгоны 5-р ангид ороход энэ хүн математикийг багш байлаа. Ам нь аймар үнэртэй, “Мэдэв үү” гэдэг үгийг “Мядо” гэж хэлдэг намхан хөгжилтэй багш байсан юм. Манай ангийхан түүнийг далдуур Мядо багш гэж хочилдог байсан. Үнэнийг хэлэхэд тэр үед ч амьдрал нь сайн байсан гэж би бодохгүй байна. Гэсэн ч тэрээр үргэлж инээдэг байсан юм. Яагаад гэвэл Дарханы тэргүүний сургуульд сонгоны ангийн математикийн багш болж чадсан явдал түүний хувьд азтай завшаантай явдал байсан байх. Гэтэл тэрээр ажилаасаа халагдсан. Яагаад гээч? Манай ангийханаас болоод... Тэр үед Дарханд 22-р сургууль хүчээ авч эхэлж байлаа. Улсын математикийн олимпиадын аварга тэргүүний зэрэгтэй сайн багш нар тэр сургуульд ажиллаж байлаа. Ингээд манай ангиас нэлээд хэдэн хүүхэд тус сургуульруу шилжсэн юм. Харин үүнийгээ тайлбарлахдаа “22-р сургууль хувийн сургууль болохоор хүүхэд цөөтэй, математикаа илүү сайн ойлгож чадна” гэж орж ирсэн багш нар асуух тоолонд хариулж байлаа. Ингээд л бодвол манай муу “Мядо” багшийг зааж чадахгүй байна гэж үзээд ажилаас нь халчих шиг болсон юм даа. Тухайн үед “Мядо” багштай ойр дотно явсан монгол хэлний Эрдэнэбат гэдэг багш манай ангид хичээлтэй орж ирэхдээ “Та нар ингэж хүний амьдралаар тоглож болохгүй ш дээ” гэж хэлж байсан боловч манай ангийханаас хэн нь ч юу яриад байгааг нь ойлгоогүй. Эрдэнэбат багш ч цааш нь дэлгэрүүлж тайлбарлаагүй. Ер нь ч тэгээд “Хэргийн эзэд” болох гэмгүй хүүхдүүд шилжээд явчихсан, харин ч бид нар үлдчихсэн байсан шүү дээ. Ингээд л тухайн үедээ юу ч ойлголгүй өнгөрсөн. Би түүний дараахан зах дээгүүр явж байгаад “Мядо” багшийгаа архи уучихсан согтуу явахыг нь харсан. Нэлээд дараахан нь дарханы захын архичидтай нийлчихсэн явахыг нь үзсэн. Түүнээс бас жаахан хожуу тэрэг түрээд явж байхыг нь харсан. Гэсэн ч би юу ч ойлгоогүй л байсан. Харин өнөөдөр би түүнийг хараад юу болсоныг эргэн дурсаж ойлгож байна. Бас маш их өрөвдөж байна. Түүнд огт гэм хор санаагүй хэдхэн бяцхан хүүхэд өөрсдөө ч мэдэлгүй энэ хүний амьдралыг...
Labels:
Индэр дээрээс
Subscribe to:
Post Comments (Atom)
3 comments:
Uneheer gunigtai, bi bas Enkhmunkh bagshiiig taaruuhan yavahiig harsan, ene ni bidnees bolson ged gunig turj bsan. uneniig bichjee. Bid sanaagui bj l busdiig amidraliig uurchilj bdag. Hund uram hairlaj yavahiimsan...
Архи хүнийг бүүр аваад явчих юм дөө. Энхмөнх багш одоо ОИ-р байнга эргэлдсэн хүмүүсийн уулзахаас зайлс хийдэг зовлонтой хүмүүсийн нэг болсон. Харин охин нь шатар сүрхий тоглодог хичээл сурлагадаа ч гайгүй хүүхэд байх шиг байна лээ.
Post a Comment