“Харри Поттер ба гүн ухааны чулуу” зохиолд нэгэн сонирхолтой тольний тухай гардаг. Киног нь үзсэн хүмүүс тэр толийг сайн ойлгоогүй байх л даа. Ойлгосон нэг нь хүний хүслийг харуулдаг гэж ойлгосон байх. Гэвч үнэндээ тэр толь бол зүгээр л хүний юу бодож байгааг харуулдаг толь юм. Зохиол дээрээ их тодорхой гардаг. Жишээ нь Харри аав ээжийгээ харахыг хүсдэгтээ тэр толинд харсан биш зүгээр л бодож явдаг учраас харжээ. Харин Рон тэр толинд өөрийгөө сургуулийн тэнхимийн даргын тэмдэгтэй, квидичийн тэмцээний цом атгасан байгаагаар хардаг. Энэ нь мөн л Рон энэ тухай бодож явдгийн толин тусгал юм. Төгсгөлдөө тэр тольний жинхэнэ мөн чанар харагддаг. Юун гэвэл сургуулийн хар хүчний багш буюу Лорд Волдиморт тэр толинд өөрийнхөө чулууг олсоны дараах хүч чадлаа олсон дүр зургыг л харж чаддаг. Тэрээр өөр юу ч хийж чаддаггүй, чулууг авч чаддаггүй. Харин Харри тэр толинд өөрийнхөө чулууг авч байгаа тэр зургийг төсөөлөхийг оролдсоноор өөрийнхөө чулууг авч байгаа дүр байдлаа харж чаддаг ба тэгсэнээрээ толинд нуусан байсан гүн ухааны чулууг авч чаддаг. Сонин санааг зохиолч Роулинг олж чадсан шүү. Гэхдээ сайн бодвол амьдрал дээр байдаг энгийн нэгэн үзэгдэл юм. Тухайлбал хүний хүсэл мөрөөдөлд... Бид ямар нэгэн зүйлийг хүсч мөрөөдөхдөө зөвхөн тэр зүйлдээ хүрсэний дараах тэр аз жаргалтай мөчөө төсөөлдөг. Тэгээд л түүндээ баясан уруулд инээмсэглэл тодордог. Даанч мөрөөдөл хоосон байдаг. Яагаад гэвэл бид түүндээ хүрч чадаагүй байгаа... Гэтэл бид тэрхүү гоё сайханд хүрч буй дүр зурагаа төсөөлвөл тэрхүү мөрөөдөл маань хоосон биш болно. Яагаад гэвэл одоо бидэнд тэр сайн сайханд хүрэх хүсэл боломж хоёр маань нээлттэй байсаар байна. Яагаад нээлттэй гэсэн бэ гэвэл: бид хүссэндээ хүрэх боломжгүй замыг төсөөлж бодож чадахгүй шүү дээ, тиймээс аль болох биелж, хүрч болох тэр арга замыг төсөөлөн бодох болно. Ингэснээрээ бидний өмнө хүсэл мөрөөдөл маань боломжтой нээлттэй болж байгаа юм. Иймээс бид мөрөөдөлдөө хүрсэний дараах гоё сайхан байдлыг төсөөлөх биш харин хүрч буй арга замаа төсөөлөх нь хүсэл мөрөөдлийг маань хоосон биш бодит болгох арга зам юм шигээ... Японд суралцагчдийн ЭМОС клубээс хэвлэж гаргасан “Өөрийгөө хөгжүүлье” номонд гарч байсан нэг үг санаанд орлоо. “Ихэнх хүн хүсэл мөрөөдлийнхөө төлөө элсний ширхэг зөөх мэт зүтгэдэггүй учир ихэвчлэн хоосон мөрөөдөлтэй хоцордог...” гэж....
No comments:
Post a Comment