Золбоо ээжийнхээ
нүүр буддаг тольны өмнөх сандал дээр суугаад гараасаа цус гарахыг эс анзааран
хага цохисон тольруугаа гөлрөн байлаа. Тэр мэдээ орсон цагаасаа л аавгүй өссөн.
Аавтай, ахтай хүүхдүүдэд дээрэлхүүлэхгүй гэсэндээ шартай, хортой шазруун явсан.
Эцэггүй хүүхдийн толгой том гэгчээр хулигаан нөхдүүдтэй нийлж дэмий тэнэж,
хүүхэд дээрэлхэн шоглож, тоглоом тохуу хийнэ. Гэтэл тэр гэнэтхэн аавтай болохоо
мэдлээ. Гэхдээ бүр... бурхан түүнээр даажигнаж байгаа юм шиг өөрийнх нь хамгийн
ихээр дооглож шоглодог нусгай Холбоогийн доголон, архичин аав өөрийнх нь эцэг
боллоо. Аавыг дуурайж доголж бас гуувьж явж, шаралхаад ирэхэд нь шанаадаж
унаган тавладаг байсан нусгай Холбоо
өөрийнх нь ихэр дүү нь гэнээ... Нүүрээ угаачихсан Холбоо, түүний аав, ээж
гурвыгаа хэлэхийн муухайгаар хэлээд хар гүйхээрээ уйлсаар орж ирэн суутал харин
тольны цаанаас нусгай Холбоо шоглоомтой харцаар харж байх нь харагдсан тул
цохиод авсан билээ...
No comments:
Post a Comment