Хөлөө бараг чирэх
шахам явсаар арай л гэж дэлгүүрт орж ирлээ. Юм авах гээгүй, зүгээр л жаахан
амрая гэж бодсон юм. Дэлгүүрийн худалдагч нь спорт бокс сувгийн хөтлөгч Оноко
байх юм. Өдөр нь дэлгүүр дээрээ суугаад орой нь хөтлөлтөө хийдэг байх гэж
бодов. Лангууг нь дэрлээд унтчихмаар л байсан боловч толгой өргөн “Хоюулаа
зурагт үзэх үү?” гэж хэллээ. Их сайхан ааштай охин юмаа. Зурагтаа асаачихаад
инээж ирэн надад удирдлагаа өгөв.
Өөрө болохоор дэлгүүрийнхээ арын өрөөнд орж хийж байсан ажилаа үргэлжлүүллээ. Хаалганы нугастай талын завсраар харвал ямар нэгэн програм дээр мэдээлэл шивж оруулж байх шиг санагдсан. Хүлээж байсан цаг маань болов уу? Эсвэл хэрэгтэй мэдээлэл маань тв-р гарав уу? Би гэнэт л тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирээд юм тэмдгэлж аваад уналаа. “20.25 гэдэг чинь ажлын 5 өдөрт хуваавал өдөрт 4.05 цаг бэлдэхэд болох юм байна...” гэж амандаа хэлж байлаа...
Өөрө болохоор дэлгүүрийнхээ арын өрөөнд орж хийж байсан ажилаа үргэлжлүүллээ. Хаалганы нугастай талын завсраар харвал ямар нэгэн програм дээр мэдээлэл шивж оруулж байх шиг санагдсан. Хүлээж байсан цаг маань болов уу? Эсвэл хэрэгтэй мэдээлэл маань тв-р гарав уу? Би гэнэт л тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирээд юм тэмдгэлж аваад уналаа. “20.25 гэдэг чинь ажлын 5 өдөрт хуваавал өдөрт 4.05 цаг бэлдэхэд болох юм байна...” гэж амандаа хэлж байлаа...
Өглөө эрт ангид
очив. Түлхүүр нь надад байдаг бололтой. Гэсэн ч хүмүүс хаалга нь заримдаа
түлхүүргүй ч онгойчихдог юм гэсэн үгс санаанд орж бариулыг нь дарж үзэв. Бариул
нь ямар ч үүрэггүй орож цоож байна. Гэхдээ хаалганы цүү нь мөчидхөн тээглэсэн
нь харагдаж байсан тул бариулаас нь хойшоо сайн татаж байгаад татвал хаалга
шууд л онгойчихлоо. Орос хараалаа х элсээр ангид орж хаалгаа хаах гэсэн боловч
цүү нь ил гарчихсан хаалга хаагдахгүй нь мэдээж шүү дээ. “Дотор нь орчихоод
түлхүүрдүүлж байдаг хаалга байдаг аа” гэж ганцаараа ярин хаалганы цүүг нь
хойшлуулчихаад эргээд хартал бор өнгийн ноосон цамцтайбуурал толгойтой эмгэн
цаашаа хараад шалны модоор шал арчиж байв. Би цочсон боловч түүнийгээ
мэдэгдэхгүйг хичээн зоримог өнгөөр “Та юун хүн бэ?” гэж асуув. Эмгэн цааш
харсан хэвээрээ “Анги цэвэрлэж байна.” Гэлээ. (Яагаад цэвэрлэгч юмуу үйлчлэгч байна гэж хэлэхгүй
байгаа юм бол гэж надад бодогдов.) “Та яаж орж ирсэн юм бэ? Анги цоожтой байсан шүү дээв” гэхэд эмгэн юу
хариулахгүй цааш харсан хэвээрээ шалаа арчсаар байв. Алчуур нь шал нойтон
харагдаж байвч шалан дээр ямар ч нойтон мөр үлдээхгүй байлаа. Би “ Эмээ, алив
та наашаа хараадах даа” гэж загнах маягтай хэлбэл эмгэн эргэж харлаа. Нүүр,
гар, байгаа байдал нь яг л эмгэн боловч тас хар гялалзсан нүдтэй байв. Нүднээс
нь дальдчиж өөр тийшээ харсандаа бантан ангийн гэрлийг асаагаад эргээд харвал
эмгэн ул мөргүй алга. Шалны мод, ногоон хувинтай хир болсон ус, шалны алчуур
аль нь алга. Энэ үед коридорт хүний хөлийн чимээ гарч эхэлсэн нь шалгалт авах
багш маань байх гэсэн бодол төрүүлэв.
Сэрээд бодохнээ, хажуу айлын эртэч эгч ажилдаа
явахдаа коридорын шалыг тог тог дугаргасан юм билээ. Зүүдэлж байхад бодит болж
буй дуу чимээ зүүдтэй яаж тийм амархан холбогддог юм болоо.?
No comments:
Post a Comment