Хаалгыг нь хичнээн ч нүдээд хаалга огт тайлахгүй, хэн бэ
ч гэж асуухгүй... Хүн байгааг нь мэдсээр байтал хаалгаа тайлдаггүй, ямар эргүү
нь энэ байшинд амьдардаг байнаа? Аргаа барахдаа, цоожных нь нүхээр шагайж
харна, цоожны нүхээр юу л олигтой харагдаа аж. Гэхдээ харсан ганц нэг зүйлс
маань сүүмэлзэн хөдлөх хүний сүүдэр... Тэр хэлээгүй юу, хүн байж л байна.
Дахиад баахан тогшино, уурлаж уцаарлан нүднэ. Хэн ч хаалга тайлахгүй. Тэгэхээр
нь хаалганых нь засарт хошуугаа нийлүүлж байгаад хашгирна, “Хөөш, хүн байгааг
чинь мэдэж байна? Хаалгаа тайл. Наад сүүдэр чинь хөдлөөд байна...” Харин
хаалганы цаанаас хариуд нь “Энэ чинь хүний сүүдэр бишээ, цонхны хөшиг салхинд
хийсч хөдөлж байгаа юм...” гэсэн хариу ирнэ. Гялс хийтэл тарихнд нэгэн санаа
орж ирнэ. Хэрвээ салхи хөшгийг нь хөдөлгөж байгаа юм бол цонх нь онгорхой байж
таарах нь. Цонхоор нь ордог хэргээ...
No comments:
Post a Comment