Шагайг өрөөндөө сууж байтал үл таних хар хувцастай хоёр залуу орж ирлээ. “Устсан файл сэргээдэг гэлүү?” нэг нь их л албархуу асуув. Шагай “Тэгдэг тэгдэг. Танд юугаар туслах уу?” гэж мөн л албархуу царайллаа. “Аа манай байгууллага чамаар хэдэн файл сэргээлгэх гэсэн юм. Боломжтой байна уу?” гэж асуулаа.
“Боломжтой байна. Юунаас сэргээх вэ? Үнэ ханшаа мэдэж байгаа юу? Хямдхан үйлчилгээ бас биш шүү дээ” гэж анхааруулах сануулахын завсар хэллээ. “Ямар үнэтэй юм бэ?” “Сэргээж байгаа драйверийн хэмжээнээс хамаардаг. Нэг гега нь нэг мянга. Өөрөөр хэлбэл 40-н харднаас юм сэргээвэл 40 000 гэсэн үг.” Гэж Шагай хэлэв. Нөгөө хоёр бие биерүүгээ харсанаа “Даргатайгаа яриадахъя” гэлээ. Тэгээд нэг нь утасаа гарган хэн нэгэн хүнтэй хэдхэн үгээр товчхон ярилцаад эргэж харан “Та боломжтой бол бидэнтэй хамт яваад манай даргатай уулзчих” гэж эелдэг гэхээргүй боловч боловсон гуйлаа.
Шагайд онц дургүйцээд байх юм байсангүй. Тэртэй тэргүй захиалга ирээгүй, хийсэн ажилгүй, интернетээр хэсээд сууж байсан болохоор “Тэгье л дээ” гээд гарнаасаа старт Л товчны хослолыг дарлаа...
Гадаа байсан хар бэнз маркын машинд суугаад явахдаа “Тансаг тэрэг байна шүү. Танай байгуулга баян юм шиг байна ш дээ.” Гэсэн нь хэдэн цаасан дээр унжихгүй байлгүй дээ гэсэн санааг нь шууд хэлээд өгөх шиг сонсогдлоо. Хар машин явсаар тангнуулын төв газрын үүдэн ирэн зогсов. Шагай гайхсан нүдээр харна. Нөгөө хоёр залуу яг зэрэг машиныхаа халгыг онгойлгон бууж Шагайг толгойгоороо дохилоо. ..
Даргын өрөөнд тусдаа уулзаж дуусаад Шагайг гарч ирэхэд дарга зөрүүлээд 2 залууг дуудуулан уулзав. Тэрээр “Наад залуу чинь өөрийн офистоо очиж сэргээдэг гэнэ. Хард дисктэй хамт хүргэж өгөөд ир. 200-н хард лав л 1 өдөр болох юм байна. Эргэж ирээд нягтланд хэлж мөнгийг нь бэлэн байлгаарай. Урьдчилгаа авна гээд байсныг нь үр дүнгээ харж байгаад болно гээд болиулчихлаа” гэв.
Шагайгийн гарт самсунг загварын 200 хард явна. Харин Шагай өөрөө өнөө л хоёр залуутайгаа нөгөө л хар бэнз маркийн машиндаа суун явна. Хар костюмтэй залуусын нэг нь асуулаа. “Дарга чамтай юу ярьж байна?” Шагай “Хэрэгтэй файлаа устгачихсан гэнээ. Заавал сэргээгээрэй л гэж байна. Найдвартай биз л гэж их асуусан даа.” Нөгөө залуу “Тэгээд чи найдвартай сэргээнэ биз дээ?” “Угаасаа сэргээсэн үр дүн сэтгэлд чинь хүрэхгүй бол мөнгө авахгүй” гэж Шагай их л бардам хэллээ. Тэгтэл нөгөө нь “Тэрнээс гадна мэдээлэл алдагдахгүй биз дээ. Манай даргын нууц мэдээллүүд компьютерт нь байж байдаг. Чи тэрийг нь ийш тийш нь тараасан юм болохгүй биз?” гэж их л нухацтай асуув. Шагай инээж “Танай мэргэжилийн өвчин бололтой. Дарга чинь бас ингэж асууж байсан. Би хүний файл уншдаггүй л дээ. Харин нууц мууц гээд байх юм бол уншихаас дургүйцэхгүй шүү гэсэн чинь танай дарга наана чинь нууцлаад байх юм байхгүй л дээ. Манай охины хэдэн бие даалт л байгаа. Бас миний хэдэн тушаал заавар л байгаа гэж байсан” гэв. Өнөө хоёр жуумалзан “Даргын компьютерт ч бараг л тийм биз дээ” гэлцэв.
Тагнуулын хоёр залуу Шагайг өрөөнд нь оруулж өгчихөөд яг хэдийгээр бэлэн болохыг нь асуугаад утасыг нь авав. Шагай “Би бэлэн болчихоод та нарлуу хэлье” гэхэд нэг нь инээж “Бид чинь тагнуул. Утасаа өгч болохгүй. Чамруу бид нар өөрсдөө ярьна” гэлээ.
Тагнуулчид буцаж очин даргадаа мэдэгдэхээр ороход дарга нь хоосон компьютерээ ширтээд сууж байлаа. Бас компьютер дүнгэнэх чимээ сонсогдоно. Тэд даргадаа байдлыг илтгээд гарав. Нятглан дээр очин “Даргын устгагдсан файлуудыг сэргээхээр өгсөн. 200000 төг бэлэн байлгах хэрэгтэй гэсэн “ гэхэд няглан хүүхэн үглэн “Дарга зүгээр хувийн юмаа сэргээлгэж байж хувьсгалын мөнгөөр хийлгээд. Даварцан юм...” гэж их л зоригтой үглэв. Тэдний нэг нь шинээр шахуу ажилд орсон болохоор ингэж хамаагүй хэлж болж байгаа юмуу гэсэн байдалтай харна.
үргэжлэл бий...
No comments:
Post a Comment