Хакухо Даваажаргал өчигдөр уначихаж ээ. Үүнийг мөн л япончуудтай холбон тайлбарлах хандлаг гарч ирж байна. (Гэхдээ сэтгэгдэл дээрх хүмүүсийн бараг тавин хувь нь энэхүү нийтлэлтэй санал нийлэхгүй байгаа нь ажиглагдаж байна.)Үндслэлүүд нь бодитой бол үгүй гэх газаргүй л юм байна.
Гэхдээ байнаа, үнэхээр чаддаг хүн шиг байж "дарах тусам нь томорч, далдлах тусам нь гялалзаж харагд" л даа.
Яадгийн сэтгэл зүйгээр довтлоо л биз дээ. Тэр түм буман хүн дунд үндэсний үзэл гаргаж харийн хүнд дээд рекордоо алдахгүй гэх хүн гарч ирж л таарна ш дээ. Мэдээж бүгдэд нь нялзаах буруу, тэр тусмаа сумогийн холбоог нь буруутгах бол жоохон түргэдсэн муйхар л хүний зан.
Гэхдээ ер нь тийм байсан ч яадгийн, учраа бөхөө шидчихвэл л болоо юм бишүү. Чадахгүй биш, бяр дутахын биш. Дэвжээний мэдрэмж, мэхний хувилбарын тухай бол бүр яриад ч хэрэггүй тэр муусайнуудад үзүүлээд л өг л дөө.
Хэзээ ямагт илүү гэдгээ мэдэж, хэн нэгэн нь атаархаж болохыг ч бодолцож, үндсэрхэг зарим нь үзэн ядаж ч мэдэхийг санаж барилдаан бүртээ ач холбогдол өгөн хичээх л хэрэгтэй. Өөр гарцгүй. Тэд сэтгэл зүйгээр довтоллоо гээд өөдөөс нь довтлох юмуу, эсвэл болиулах юмуу. Нэгэнтээ тэгэж чадахгүйгээс хойш зүгээр л барилд, барилдаад барилдаан болгондоо дав.
Ядаж Ксенасато байдаг нь юув дээ. Нөгөөх нь одоо оодорноо. Тэр нэг өрсөлдөгч болох хүмүүстээ бол бүр хэзээ ч унаж болохгүй. Шинэ залуу бөхөд унаж болно, энэ бол гэнэтийн зүйл. Харин хуучин барилддаг, үзэлцдэг бөхдөө бол яасан ч унаж болохгүй.
Хичээ хичээ хичээ. Чи чадна шүү ДАВААЖАРГАЛАА. Чамтай хамт монгол эрчүүд дэвжээн дээр чинь гарч, дэргэд чинь зогсож хамт өрж, хамт барилддаг юм шүү.
No comments:
Post a Comment