Шөнө 3 цаг өнгөрч байхад Шагай файлуудаа сэргээж дуусаад компютертээ унтраах гэж байлаа... Гэтэл хаалга гэнэт онгойн нүдний шилтэй залуу нэг булиа залуутай хамт орж ирэв. Нүдний шилтэй хүйтэн царайтай залуу ажлийн ширээрүү нь хялам хийснээ компютерийг нь унтраа гэв. Тэгээд Шагайд хандан “Файл сэргээх ажиллагаа чинь амжилттай юу?” гэж их л ёжилсон байдалтай асуулаа. Шагайд хэлэх ч үг олдсонгүй. Гайхсан нүдээр харангаа толгой дохих төдий л болов. Тэгээд булиа залууруу нэг харчихаад эргэж нүдний шилтрүү харан “үүдэнд харуул алга уу? Та 2 яаж орж ирсийн?” гэв. Гэтэл тар няр хийх чимээ гарахад нүдний шилт Шагай хоёр харвал булиа залуу Шагайгийн компютерийг эвдэж байлаа. Нүдний шилт “наадхаа болохгүй” гэж хашгирахтай зэрэгцэн компьютерт ил залгачихсан байсан тагнуулын газрын хардыг суга татаж аваад шалруу савж орхив. Булиа залуу нүдний шилтрүү нэг харсанаа нөгөө хардан дээр дахиад нэг дэвсэж орхив. Нүдний шилт уурсаж байгаа харагдана. “Чи муу тэнэг новш. Нотлох баримт устгачихлаа. Боль гээд байхад ...” гэснээ Шагайруу харж “Тэрийг гүйцээ” гэлээ. Шагай сандран гараа сарвагануулж “Намайг алж болохгүй...” гээд өгүүлбэрээ гүйцээж амжаагүй байтал булиа залуу багалзуурдаж аваад хоолойг нь шахаж эхэллээ. Шагай гартай нь зууралдах зуураа арай ядан “Би та нарын файлыг интернетд байрлуулчихсан” гэв. Нүдний шилт гараараа дохиход булиа залуу түүнийг тавив. Шагай хахаж цацан өвдөглөж суухад нүдний шилт түүнээс “Тэрийг чинь яаж авах уу? Хэлэхгүй бол юу болохыг ойлгож байгаа биз дээ?” гэлээ. Шагай зэвүүцсэн харцаар түүнрүү харан “хэрэв намайг алах юм бол файл өөрөө тараагдах болно. Хамгийн түрүүнд ерөнхийлөгч элбэгдоржийн мэйл хаягруу явах болно доо” гэлээ. Нүдний шилт ёжтой инээвхийлэн “Интернет чиний үхсэн амьдийг тэгээд яаж мэдэх юм бэ дээ?” гэхэд “Би хугацаа тавьчихсан. Хэрэв тодорхой хугацааны дараа дахин хугацааг нь сунгахгүй бол файлууд миний зааж өгсөн мэйлүүдрүү тараагдах болно” гэв. Нүдний шилт Шагайрүү харж байснаа “наадхыгаа барьж бай” гээд утасаа гарган өрөөнөөс гарлаа. Хэдхэн секундын дараа эргэж орж ирээд “Аваад явъя” гэж товчхон хэлэв. Үүдээр гарахад үүдний харуул алга байлаа... Машинд дөнгөж суутал булиа залуу шилэн хүзүүрүү буулгаж орхив. Шагай ч гулзайгаад өгөв.
Шагай ухаан ороход хүзүү толгой нь аймшигтай өвдөж байлаа. Нүдээ нээн харвал өнөө зүүдэнд ормоор хоёр нь зогсож байв. “Тэр хуулсан файлын чинь хугацаа хэзээ дуусахын?” гэж нүдний шилт асуухад Шагай “Долоо хоногийн дараа. Хэрэв сунгахгүй бол листэндээ байгаа бүх мэйл хаягруу файлыг илгээх болно” гэв.
“Ямар ямар хаягруу?”
“Телевизүүд, миний найзууд, бас ерөнхийлөгч Элбэгдоржийн хаягруу” гэхэд нөгөө булиа залуу яриан оролцож
“Наадах чинь худлаа шааж байна. Ерөнхийлөгчийг танидаг том гар юм бол ерөнхийлөгчрүү явуулж байхаар тэгвэл шууд тагнуулын газарлуугаа явуулах нь яасын?” гэв. Нүдний шилт Шагайруу харлаа. Шагай харин ёжтой инээмсэглэж
“Тэнэг минь тэр чинь тагнуулын газар. Мэйл хаяг байтугай утас нь ч байдаггүй юм” гэлээ.
“Чи муу одоо юу гээд байнаа?” гэж булиа залууг давшилахад нүдний шилт хорьж
“Чи ерөнхийлөгчийн хаягийг яаж мэддийн?” гэж асуув.
“Фэйсбүүкийн профайл дээр нь жимэйлийн хаяг нь байсан юм” гэв. Булиа залуу дахиад л яриан оролцож
“Фэйсбүүк гэж юуын?” гэж Шагайруу давшилахад Шагай “намайг алах шахсан тэнэг модон толгойтод би одоо бас фэйсбүүкийн тухай тайлбарлаад зогсож байх болж байна уу?” Гэлээ. Харин хүйтэн царайтай нүдний шилт энэ үед жуумалзан инээж байлаа.
“Ална шүү чамайг” хэмээн дахин давшилахад хүйтэн царайт ууртайгаар “боль” гэж хэлэн хориглов. Хэрэв хориогүй бол булиа залуу Шагайгийн хүзүүг хялбархан хуга мушгихаар харагдаж байлаа. Хүйтэн царайт булиа залууг гарч бай гээд Шагайруу сандал татан ойртон суулаа. Шагай ч өндийн шалан дээр бөгсөөрөө суув.
Булиа залуу өрөөнөөс гарч хаалга хаагдахад хүйтэн царайт Шагайг байцааж эхэллээ. “Чиний сэргээсэн файлууд ямар файлууд байсан?”
“Би чамд хэлэх албагүй”
“Тэгвэл чи юу болохыг мэдэж байгаа шд”
“Намайг алах юм бол тэр файлууд тараагдах болно. Үүнийг танай босс хүсэхгүй л байх”
“Би босс нь ч юм билүү, чи яаж мэдэж байгаан”
“Тэнд чиний нэр байгаагүй”
“Чи миний нэрийгмэдэхгүй шд” гэж хүйтэн царайт хүйтнээр инээвхийлэхэд
“Тэнд дандаа сонин дээр гардаг хүмүүсийн нэр байсан. Чамайг би сонин дээрээс хараагүй юм байна” гэж Шагай ёжиллоо. Хүйтэн царайт гэнэт босч ирээд нүүрлүү гялгар ботинкоороо гал гартал нь өшиглөлөө. Шагайг савж унахад нь “чи муу яасан том новш вэ? Тэнд ямар файлууд байсан? Хэл” гэж тулгалаа. Шагай “Чададгийн бол хэлүүл л дээ” гэж шаралхав. Хүйтэн царайт хэд хэд өшиглөөд хэлэх үү гэж асуув. Шагай юм дугарсангүй. Хүйтэн царайт нэлээд сандрангуй өнгийн харахад нь Шагай амнаасаа гарах цусыг арчлаа. Хүйтэн царайт чанга дуугаар наашаа ороод ир гэхэд өнөө булиа залуу ороод ирэв. “Энийг зод, ямар ямар файлууд байсныг нь хэлтэл нь зод” гэлээ. Булиа залуугийн нүүрэнд баярласан шинж илт байлаа. Тэрээр Шагайг зодож эхэллээ. Харин хүйтэн царайт сандал дээр тухлан суугаад байцаана. “Ямар ямар файлууд байсан? Хэлсэн чинь дээр шүү” гэв. “Шагай нүүрээ хамгаалан хэвтэх завсараа намайг алчих юм бол файлууд чинь олон нийтэд цацагдана. Танай босс чинь үүнийг хүсэхгүй л байгаа даа” гэх хашгирлаа. “Хүйтэн царайт зодоод өг наадхаа” гэв. Булиа залуу улам хүчтэй өшиглөж эхэллээ. Шагай “тэнд хоёр ворд, нэг эксэлийн файл байсан” гэж арай ядан хэлэхэд булиа залуу зодохоо түр зогсоолоо. Харин хүйтэн царайт тонгойн “дотор нь юу юу байсан?” гэж асуув. Шагай би мэдэхгүй гээд дээшээ харж хэвтлээ. Нүүр нүд гэж авах юмгүй болжээ. “Санах л болж дээ. Зод наадхыгаа” гэж хүйтэн царайт тушаалаа. Булиа залуу гайхсан нүдээр харав. “Үхсэнээ хараав, наадхыгаа зодооч” гэж хүйтэн царайт хашгирахад булиа залуу Шагайгын нүүрэн дээр дэвсэж орхилоо. Шагайгийн ухаан балартаж өөрийгөө хамгаалах чадваргүй болжээ. Харин тэрээр амандаа арайхын нэг юм үглэнэ. Чихээ ойртуулан сонсвол “Намайг алах юм бол файлууд цацагдах болно, олон нийтэд цацагдах болно” гэж байлаа. Дахиад хэд цохитол Шагай ухаан алдан гулзайгаад өгөв. Ямар ч мэдрэлгүй болсон байлаа. Булиа залуу хүйтэн царайтруу харж “Одоо болох юм бишүү?, ямар файл байсныг хэлчихсэн биз дээ “ гэлээ. “Дотор нь юу байгааг нь хэлэхгүй бол гаднах хэлбэр нь ямар хамаа байхав дээ. Наадах чинь жүжиглэж байна. Дахиад зод” гэлээ. Булиа залуу дахиад хэд цохисноо амьгүй шахуу юм цохиж байгаадаа урам нь хугарсан янзтай заамдсан байсан гараа тавьж шалруу толгойгоор нь түлхэж орхилоо. Тэгээд “энэ янзаараа зодоод байвал наадах чинь үхчихнэ. Хэлүүлсэн ч юм байхгүй. Тэгээд гай болж нөгөө файл нь монголоор нэг тарчихвал хоюулаа толгойгүй болно” гэлээ.
үргэжлэл бий...
No comments:
Post a Comment