Өнөө хоёроо явсаны дараа Модонхүү Шагайд идэх юм оруулж ирлээ. Шагай ширээнд сууж бэлэн гоймонгийн таг сөхөх зуураа “Модон толгойтоо, манийх нь үс зүгээр байна уу?” гэж асуулаа. Модонхүү инээж “Үхэх гэж байж бас үсэндээ санаа зовноо. Чи ингэж зодуулан зодуулан зөрж байхаар интернетэд ядаж өнөө файлаа үнэхээр байрлуулсан гэдэгтээ итгүүлчихвэл болоо юм бишүү?” гэлээ.
“Модон толгойт минь дээ, чи юу ч ойлгохгүй байна. Танайхны дунд тагнуул байна.”
“Юу уу? Чи яагаад тэгэж бодоов? Хэн юм тэр чинь”
“Хэнийг нь би яаж мэдэх вэ дээ?”
“Тэгээд чи юу солиороод байгаан?”
“За яахав би чамд итгэдэг учраас л хэлж байгаа юм шүү. Чи аан гэж бай. Би интернетэд файлаа байрлуулаагүй байжээ гэж бодьё. Тэгвэл танай боссд би хэрэггүй тийм үү? Тэгээд дор нь намайг нухаж орхино” “За тийн, тэр бол мэдээж.” “За тэгвэл би интернетэд мэдээллээ байруулсан байна гэж бодъё. Тодорхой хугацааны дараа update хийхгүй бол мэдээлэл автоматаар цацагдана.”
“Update гэж юуийн?” “Чи ёстой хэрэггүй амьтан юмаа. Энэ чинь мэдээлэл шинэчлэх. Хэрэв мэдээллийн хугацааг шинэчилж дахин тогтоохгүй бол мэдээлэл тараагдана. Мэдээлэл тараагдчих юм бол тагнуулын газарт би хэрэггүй болно тийм биз дээ. Зүгээр л намайг нухаж хаяад мэдээлэл автоматаар тараагдахыг хүлээнэ. Тэгээд тараагдангуут нь хэрэгийн баримттай болох учир танай боссыг баривчлана.”
“Чамайг тэгээд тэд нар зүгээр л алчихна гэж үү. Өөрийн хүнээ юу”
“Модон толгойт минь дээ. Нэгдүгээрт би тэдний хүн биш, хөндлөнгийн хүн. Мөрөөрөө бизнесс эрхлэх гэж яваад л ийм юманд орооцолдчихлоо. Хоёрдугаарт улс орны төлөө гэж байгаад тэд нар чинь би байтугай хүнийг элбэг зольж чадах хүмүүс. Дараа нь яахав дээ, эх орныхоо төлөө эрэлхэгээр амь үрэгдсиймаа л гэнэ биз. Эсвэл танай даргад бурууг өгөөл манай хүнийг алчихсан байна лээ гэчихсэн ч болно шдээ. Тэртэй тэргүй баривчлаад хэрэгт оруулж байгаа юм чинь зүйл анги нь нэмэгдээд сайн л юм болно биз. Тэгэхээр танай дотор байгаа тагнуул файлууд үнэхээр интернетэд байрласан эсэхийг л мэдэхийг хүсч байгаа. Мэдээлэл батлагдаад боломж олддог л юм бол намайг нухаад хаяхад бэлэн. Харин миний 200 000 төг л хайран байна даа” гээд гоймонгоо савхдав. Модонхүү толгойгоо илж “Тэр ч хайран юм боллоо шүү. Чи урьчилгаа авчихгүй”
“Өгөхгүй гожроод байсымаа, хэн ийм юм болно гэж бодохов дээ”
“Чи тэгээд одоо яах гэж байна?”
“Танай босстой л уулзана даа.”
“Тэгээд?”
“Тэгээд үү?” гээд Шагайн инээн босож Модонхүүг хүзүүдэн “Тэгээд байнаа, танай босстой тохироо хийнээ. Тэртэй тэргүй энд амьдралгүй болчихлоо. Нэг бол тагнуулынхан намайг нухна, эсвэл танай дарга нухна. Тэгэхээр танай боссын баримт материал найдвартай гарт байгаа гэдэгийг ойлгуулаад бас намайг хамгаалахгүй бол болохгүй гэдэгийг хэлээд гадагшаа явуулахыг санал болгоно доо.” Модонхүүгийг нүд нь том болон түүнрүү харав.
“Юунд нь гайхсын бэ? Тэгээд байнаа танай боссд чинь намайг хамгаалах хүн хэрэгтэй гээд чамайг бие хамгаалагчаараа авнаа. Хоюулаа тэгээд гадаадад гоё амьдарнаа за юу? Танай дарга мөнгөөр тусалдаг байсан ч болно үгүй ч байсан болно. Би мэргэжилээрээ ажилд орж дөнгөнө. Чи ч гэсэн нэг юм олоод хийчихгүй юу? Эхний үе жоохон хэцүү л байх байх. Гэхдээ гайгүй дээ. Аяндаа сурчихна.” Гээд нүд ирмэхэд Модонхүү хүүхэд шиг гэнэн хөөрхөн инээмсэглэлээр инээвхийллээ. “Чи харин энэ тухай хүнд хэлж болохгүй шүү. Танайд байгаа тагнуул нэлээд том гар байгаа. Аягүй бол нөгөө хүүхэн эсвэл хүйтэн царайт хоёрын нэг байгаа”
“За юу гэж дээ. Тэр хоёр чинь боссийн итгэлтэй хүн болох гээд өрсөлдөөд байгаа юм. Уг нь хуучин манай Зоритг илүү итгэлтэй хүн байсан юм. Тэгсэн тэр муу Туяа эгч гарч ирээд Зоригтыг жижигрүүлчихсэн юм.”
“За аа, эгч байхдаа яадгын. Зүгээр л Туяа гэхэд болно шд.”
“Анхнаасаа эгч гэчихсэн юмаа.Одоо чиний энэ хэрэг дээр амжилттай ажилласан нь илүү итгэлтэй болж томроно доо.”
“Томроно гэж юу гэсэн үг юм бэ? Цалингаа нэмүүлэх юмуу” “Цалин энэ хоёр хангалттай авдаг байхөө. Сүүдрийн ажил хийхээ больно гэсэн үг. Одоо бол дандаа л арын албаны муу, муухай ажлыг нь хийж байна шд”
үргэлжлэл бий...
2 comments:
sonirholtoi l uguulleg bna... amjilt nzaaa...
Tnx andaa. Udahgui urgeljleliig ni oruulah bolnoo.
Post a Comment