Миний дөнгөж төрөөд, эмнэлэгийн орон дээр зэрэгцээд хэвтэж байсан найз байдгийн. Тэгэхэд л хоюулаа танилцаж байлаа шүү дээ.
- Юу байна хөгшөөн?
- Тайван сайхан. Чамаар юутай?
- Надаар тайван дөө. Төрөөд нэг хоночихлоо. Уйдах маягтай байсан чинь чи хүрээд ирлээ.
- Аа харин, дөнгөж төрөөд л ирж байгаа нь энэ. Гэнэт гэрэлд гарах ч бас эвгүй золиг байна шүү.
- Харин тийм юм байна лээ. Анх нүд гялбаад, тас аничаал хэвтэж байхад эмч нар нь нүдий нь харъя нүдий нь харъя гээл үнэн ядаргаатай, тээ?
- Ннн..нннн.ххх....п ш үүү
- Өө, жоохон пацаан, унтаад өгсөн байх шив дээ, дөнгөж төрөхөөр тэгдиймдөө. Маргаашнаас гайгүй болноо гээл хэвтэж байлаа шүү дээ. Маргааш нь хоюулаа дахиал жоохон хуучилж нтр...
- Чамайг хэн гэдэг вэ?
- Одоогоор нэр авч амжаагүй л байна. Аав нэг юм бодож байгаа байлгүй дээ...
- Харин тиймээ хө. Манай аав нэг нэр бодсын гэнэ. Тэгсэн өвөө зөрөөд байгаа сурагтай. Туучий чинь юу л бодож байгаа бол доо?
- Өвөө нар эвгүй шүү, Лувсан мувсан, лууяа мууяа гэвэл эвгүй шдээ тээ.
- Дондог мондог гээл... хүнд талдаа нэрнүүд байна шдээ
- Лувсанпэрэнлээдамбийжалцан гээл ш**чуул яана? Ход ход ход /хүүхэд байхдаа хаха ч юмуу хэхэ гэж инээж чададгүй байлаа шүү дээ./
- Ход ход ходд, тэгүүл өлсөглөн зарланаа. Бүх насаараа дуудуулах нэр шдээ энэ чинь одоо...
- Ход ход ход...
- За өлсөж байх чинь ээ, уйлдымуу!?
- Харин тиймээ хө, уйлы даа одоо.
- Эхлэх үү дээ
- Эхлий эхлий. Уааа уа уа уа
- Уа уа уа
- Хэсэг хугацааны дараа...
- Мань Батболд гэдэг нэртэй боллоо шд...
- Манийх нь шийдэгддэггүй ээ. Аав Цэнгэл гэдэг нэр бодсым байна, Өвөө Рэнцэндорж гээд байна даа.
- Өвөөгийн нэр гэхэд болжийно шүү.
- Чухам аа чухам. Өлгийндөө залбираал сууж байлаа шүү дээ... Гүэ энэ гадаа мөн сайхан байнаа, цас ороол. Намайг төрж байхад чинь одоо цас орж байлаа шүү дээ.
- Өөр тэр цас чинь намайг төрөхөд орж эхэлсэн цас байхгүй юу, чамайг ирэхэд ч мөн орсоор л байсын...
- Хувьтай хүмүүс хуртайд гэж күэ мөн үнэн үг шүү
- Кэлээд юүкэв...
Гээл танилцаж байсымдаа муу найзтайгаа. Тэгээд арван жилд ороод 5-р ангиасаа нэг ангид сурч эхэллээ. 7-р ангийн сүүлийн хагаст би өөр сургуульд шилжээд нэг улирал тусдаа сурсан. Тэгээл араас 8-р ангидаа хүрээд ирж байгаа юм чинь... Тэр цагаас хойш тохой нийлүүлэн нэг ширээнд суусаар 10-р ангиа төгсөж билээ.
25 жил нөхөрлөж байгаа анддаа төрсөн өдрийн мэнд хүргэе ээ. Рэнцэндоржоо.
"...Эр хүн нөхөрлөхөд хад чулуу хайлж урсаж ч болдогийг
Эр хүн эвдэрэхэд хан тэнгэр хагарч цуурч ч болдогийг түмэн үе санатугай!..."
Жамуух
2 comments:
хэхэ нээрээ бодоод байхад 1 эмнэлэгт төрж 1 өрөөнд байсан 2 нялзрай өнөөдөр танилцаад 25 жил болчихжээ...
Өдий насанд чи бид 2 шиг удаан нөхөрлөсөн найзууд ховор шүү.Чи бас энэ яриагаа одоо болтол санаж байдаг нь гайхалтай санагдчихлаа. Ихэрлэсэн мэт анддаа ч бас Төрсөн өдрийн мэнд хүргье. Сайхан бэлэг барьсанд баярлалаа анд минь...
Баярлалаа андаа. 10-р ангийн төгсөлтийн баярын талаар хурал хийснээ санаж байна уу? Хашаа 3уулахнаа эцэг эхчүүдийн аримтай тулаад... Аа тэр биш юм байнаа. Өөр эцэг эхийн хурал дээр ээж суучихаад ирэхдээ /10-р ангид шүү дээ/ "Би танай найз Рэнцэнгийн ээжийг таних юм байна лээ шдээ. эмнэлэгт төрөөд хамт хэвтэж байсан юм" гэж байсан. Бүүр хэзээ хойно, чамайг аль эрт таньдаг байсан мөртөө сайн мэдээгүй л явсан юм билээ. хэхэ. "Гаараа ч Дарханд нэртэй сурлагатай охин байсан даа" гэж дурсаж байсан. Миний найз ээжээрээ бахархаж яваарай.
Post a Comment