Том даргын өрөөнд Зоригт Туяа хоёр зогсоно. Тэдний босс будайн дээр суугаад тамхиний утаа үлээх зуураа юу болсон тухай их л нухацтай сонсоно. Хар өглөөгүүр ийм тааруу мэдээ сонсож байгаадаа тэр их л ууртай байв. “Туяа эвтэйхэн ярьж байгаад мэдээлэл ав, Зоригтоо хамаагүй зодож нүдэж байгаад битгий алчихаарай. Туяагийн хэлдэг зөв шүү, мэдээллээ авсаныхаа дараа бол яасан ч болно шүү дээ” гэлээ...
Туяа хэдэн өдөр Шагайг асран сувилж итгэлийг олсон боловч олигтой юм сонссонгүй. Шагай санасныг бодвол санаа муутай, гүйлгээ ухаан сайтай нэгэн байлаа. Тэдний сүүлийн яриа нэлээд ширүүн хэрүүл маргаанаар төгсөж билээ.
“Чи ядаж ямар вэд дээр тавьсанаа хэлчихвэл би боссд дамжуулаад өгие л дөө. Тэгвэл чиний ирээдүй илүү баталгаажих юм бишүү?”
“Би чамд итгэхгүй байна. Би зүгээр л босстой чинь уулзмаар байна.”
“Чи ямар даварцан амьтан бэ? Чиний санасан зоргоор босс маань ирээд чамтай уулзаж байна гэж бодоо юу?”
“Уг нь чамайг мэдээлэл аваатах гэж хэлсэн биз? Гэтэл би чамд юм хэлэхгүй байна уу? Хахаха. Битгий горьд, би босстой чинь өөрөө уулзаж байж л мэдээлэл өгөх болно”
“Тэгвэл чи өнөө хоёртойгоо л учраа олох болж дээ” гээд Туяа хүүхнийг ширэв татан хаалга татахад нь Шагай “Файлын тараагдах хугацаа дөхөж байгаа шүү” гэж хашгирлаа. Туяаг ууртай хаалга саван гарч ирэхэд Зоригт ёжтой жуумалзан инээвхийлээд “Ядаж интенетэд үнэхээр байрлуулсан эсэхийг нь ч мэдэж чадсангүй, чиний арга барил ч дээ” гэхэд “Чи битгий хуцаад бай, чи тийм сүрхий юм бол мэдээдэх л дээ” гэв. “Чи харж бай” гээд бэлдсэн байсан лэптопоо бариад орлоо.
“За залуу минь энэ интернетэд холбогдсон компьютер. Чи үүгээр ороод файлынхаа хугацааг сунга” гээд өгөв. Шагай мушилзан компьютерийг авч ширээн дээр тавиад дөхөн суулаа. Зоригт ард нь ирж зогсоход Шагай хойшоо сандлаа налан хоёр гараа энгэртээ зөрүүлэв. Зоригт мөрөө хавчааад за за ойлголоо. Би чамайг чатруу ороод дэмий чалчаад байх вий л гэж бодсон юм гээд өрөөнөөс гарч одов.
Шагай компьютер дээр нь хэдхэн тачигнуулж дуугаргасанаа “Хүйтэн царайт аа, Модон толгойт оо, Энэ компьютерт нь хэрэггүй программ суулгачихаж өөр компьютер авъяа” гэж хашгирав. Модон толгойтын нүд нь том болж Зоригтруу харахад тэрээр хөмхийгөө зуун хаалгыг түлхэн орлоо. Харин Туяа хүүхэн мушилзан инээж тамхи асаав.
“Наад копютер чинь бас яачихаад байгаан? Чи дуугүй л тэр файлаа сунгаадах мэдэв үү?”
“Энэ компьютерт чинь гараас дарсан тэмдэгт бүртэгдэг программ суулгасан байна. Энэ чинь надад таалагдахгүй байна. Надад зүв зүгээр энгийн дөнгөж форматалсан интернетэд холбогддог компьютер хэрэгтэй” гээд сандлаа хэнэггүй налан суух Шагайг хараад Зоригтын уур дүрэлзэн асч өшиглөөд унагав. Уураа гартал баахан зодож хараалын үгээр булж байгаад гарч ирэв. Зоригт хүн зодоод алж чадахгүйг нь мэдэх болохоор Туяа Модонхүү хоёр түүнийг хорьсон ч гүй.
үргэлжлэл бий...
No comments:
Post a Comment