Ойрд зүрхэнд байдаг өнөө ганцаардал, бодолд байдаг шаналгаа зэргийг таг мартаад огтоос санаа зовох зүйлгүйгээр нэг л сайхан... Сая л жоохон асуудал үүслээ. Гэхдээ гайгүй ээ... хэхэ
"Зорин тэмүүлэх цаг дор завгүй болой" гэсэн өгүүлбэр миний мессенжир статус дээр нэлээд удаж байна. Лав л сар илүү болж байна. Зорин тэмүүлсэн үйлс нь их сайхан, гэгээлэг мөрөөдөл, миний амьдралыг өөрчлөх хүчирхэг үйл явдлууд. Харамсалтай нь толгой минь салж унах шахан урагш тэмүүлэх авч хөл маань явж өгдөггүй ээ. Хөл ч юу байхав, гар маань юм хийдэггүй ээ. Өөрөөр хэлбэл гараас юм гардаггүй. Зүгээр байж байгаад өөрчлөгддөг амьдрал гэж юу байхав, байрандаа зогсож байхад хүрдэг амжилт ч гэж юу байхав. Байвал уруудаж яваа амжилт л намайг дайраад гарах байх даа.
Тэгэхээр хийх бүтээх хэрэгтэй, хийх бүтээхэд залхуугүй бол НЭН САЙН байнаа. Гэхдээ зорин тэмүүлэх үйлстэй байна гэдэг дээр хэлсэнчлэн ганцаардахгүй давуу талтай байх юмаа. За юутай ч бодсон санасан бүхэндээ хүрэхийн төлөө хичээнээ. Японд суралцагчдын ЭМОС клубээс гаргасан өөрийгөө хөгжүүлье номонд нэгэн сайхан өгүүлбэр байдаг. "... Ихэнх хүмүүс өөрий хүсэл мөрөөдлийн төлөө элсний ширхэг зөөх мэт хөдөлмөрлөдөггүй учир ихэвчлэн хоосон мөрөөдөлтэй хоцордог..." гэж. Мөрөөдлөө хоосон байлгүйн тулд, аав ээж хоёроо санаа амар байж гар газар хөл хөсөр амраахын тулд, дүүгээ амьдралдаа түүртэн санаашран шаналж байгааг нь харахгүй байхын төлөө БИ ХИЧЭЭХ БОЛНОО.
No comments:
Post a Comment