Monday, December 27, 2010

Бүсгүй хүн ямар байвал гоё вэ?


Залуу та ямар бүсгүйд дуртай вэ? Мэдээж ухаалаг, гоолиг, царайлаг байх хэрэгтэй.  Ухаалаг мөрлөө царай муутай, эсвэл бие хаа нь дэлбэ явчихсан байвал танд таалагдахгүй нь лавтай. Надад лав тийм. Тэрэн дорвол царайлаг, гоолиг шоучин охинтой явалдаж байсан нь дээр байлгүй./Энд гэр бүл болох тухай огт яриагүй гэдгийг анхаараарай. Гэр бүл болох бол заавал сэтгэлд бүрэн нийцсэн төгс бүсгүйгээ олох хэрэгтэй. Олдохгүй бол яарах хэрэггүй гэж../

Wednesday, December 15, 2010

Хүлцэл өчих ину

Олноороо амгалан сайхан амарч одоо эрдэм номдоо шамдан байна уу?
Өчүүнхэн миний бие эрдэм номыг түр умартан их өрнүүн ажилд шамдаад та бүхнийгээ түрхэн зуур огоорон мартсан нь үнэн бөлгөө, үүндээ ихэд харамсаж та бүхнээсээ хүлцэл өчин захидал илгээж байнам.
Бултаараа шинэ оноо угтаж, баясан наадна гэдэг нь түмэнтэй сайшаалтай машид зүйтэй санал ажгуу. Иймд та бүхэнтэйгээ уулзан учирч өдөр гаргыг товлон тохирсугай хэмээн би санаж байнам. Иймд та бүхэн аль нэгэн олноороо эрдэмд шамдан суудаг өдрөө надан дуулгатугай. Би эрдмийн цаг дуусах үед морилон очиж бултаараа нэгэн мөч сайхан уулзацгаая.

Хүндэтгэлийг алдсандаа харуусч
Хүлцэл өчин мэхийе.

Э.Батболд

Friday, December 10, 2010

Блог ертөнц

Би ер нь тал дутуу хүн юмаа. Би монголын блог ертөнцийхөнийг бараг танихгүй юм. Тэд болохоор хоорондоо аймар сайн, хэзээний найзууд... Би байдаггүй ээ. Гэхдээ блог ертөнцийн топуудын тоонд зүй ёсоор тооцогддог Гамп, Артгаа, Игаа нарыг таньнаа. Гэхдээ тэд бас намайг танихгүй. хахах. Ер нь бол блог ертөнцийн хэн ч намайг танихгүй, угаасаа миний блогоор тоотойхон хүн зочилдог.

Thursday, December 9, 2010

Бодол ба үйлдэл

Толгойд ШИНЭ ЖИЛ эргэлдэж байхад шаал хачин ажил өгөөд хүн дарамтлаад байх юмаа... Би байгууллагынхаа шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулж хөтлөхөөр болсон юм, миний хувьд энэ бол амьдралд минь тохиож байгаа сайхан боломж гэж, мөн ямар нэгэн өөр таатай мэдрэмж авах нөхцөл гэж үзэж байгаа учир баяртай л байна. Тиймээс тэр тухайнаа л бодоод сууж баймаар байна. Гэтэл ажил гэж юм дарамтлаад байх юм. Шаааал далий юм хийлгэж байгаа байхгүй юу? Дээрээс нь маргааш нэг газар очиж IT хяналт хийх юм гэнэ, түүнтэй холбоотой зарим нэг юм судал гэж манай гадаад мэргэжилтэн ноён Умбак лүндэн буулгасан байдаг... Англиар юм уншмааргүй байнаа. Ойрд Харри Поттероор амьгалаад дахин дахин уншаад үнэн кайфтай байж байхад энэ мэтийн хүсэхгүй байгаа сэдвийн дагуу харь хэлээр юм уншина гэдэг чинь зүгээр л ял гэсэн үг. Аль насандаа хийсэн үйлийн үр вэ? нтр гээд солиороод байхгүй юу... ккк. Гэхдээ л онцгүй байна шүү. Би шинэ жилийнхээ үгийг бэлдэж, тэмцээн уралдаанд зориулсан ая дуугаа сонгож, хамт хөтлөх хүндээ үүнийгээ таилцуулсаныхаа дараа гэртээ хариад Харри Поттер оо уншмаар байна. Толгойд ийм юм эргэлдэж байхад компьютерийн дэлгэц дээр гарсан цонхнууд, гараараа үйлдэж, амаараа ярьж буй зүйлс маань шаааал өөр, тэс хөндлөн... Ийм байхад яаж амжилт гаргахын бэ? Бурхан гуй та юм бодож байна уу? Дургүйд хүчгүй гэдэг бус уу?

Tuesday, November 23, 2010

Шүтээн


Би шашингүй үзэлтэн. Гэхдээ бүр ч “Шашин бол ард түмнийг мунхаруулагч хар тамхи мөн” гэж үздэг хүн хараахан биш бөгөөд харин арай өөр байдлаар хүлээн авч, хүндлэн үздэг билээ. Ээж маань Бурханы шашинд сүслэн биширдэг, харин аав маань тийм ч сүсэгтэй биш юм шиг ажиглагддаг нь энэ тухай юм ярьдаггүйтээ холбоотой байх. /Би л олон үгтэйгээрээ “Бөхчүүд, лам нар бол хүний итгэл бишрэл дээр тоглосон муухай хүмүүс” гэж ярьж хүний дургүй хүргэдэг байх./ Гэсэн ч манай гэр бүлийн бүх гишүүд гэрт болж буй шашны зан үйлд /цагаан сарын даллага болон бусад шаардлагатай үед болж буй ном уншуулах, засал үйлдэхэд/ идвэхтэй оролцдог, арцаар бие ээ утаж, рашаанаар гар нүүрээ угааж, ном хурахад алга хавсран сүсэглэдэг.

Tuesday, November 16, 2010

Эр хүн зовох тусам хатуужина, Эрдэнийн чулуу зүлгэх тусам гялалзана

Хакухо Даваажаргал өчигдөр уначихаж ээ. Үүнийг мөн л япончуудтай холбон тайлбарлах хандлаг гарч ирж байна.  (Гэхдээ сэтгэгдэл дээрх хүмүүсийн бараг тавин хувь нь энэхүү нийтлэлтэй санал нийлэхгүй байгаа нь ажиглагдаж байна.)Үндслэлүүд нь бодитой бол үгүй гэх газаргүй л юм байна.
Гэхдээ байнаа, үнэхээр чаддаг хүн шиг байж "дарах тусам нь томорч, далдлах тусам нь гялалзаж харагд" л даа.

Tuesday, November 9, 2010

Зорин тэмүүлэх цаг дор завгүй болой

Ойрд зүрхэнд байдаг өнөө ганцаардал, бодолд байдаг шаналгаа зэргийг таг мартаад огтоос санаа зовох зүйлгүйгээр нэг л сайхан... Сая л жоохон асуудал үүслээ. Гэхдээ гайгүй ээ... хэхэ

Thursday, November 4, 2010

Эрийн сайн Рэнцэндорждоо


Миний дөнгөж төрөөд, эмнэлэгийн орон дээр зэрэгцээд хэвтэж байсан найз байдгийн. Тэгэхэд л хоюулаа танилцаж байлаа шүү дээ.
  • Юу байна хөгшөөн?
  • Тайван сайхан. Чамаар юутай?
  • Надаар тайван дөө. Төрөөд нэг хоночихлоо. Уйдах маягтай байсан чинь чи хүрээд ирлээ.
  • Аа харин, дөнгөж төрөөд л ирж байгаа нь энэ. Гэнэт гэрэлд гарах ч бас эвгүй золиг байна шүү.

Wednesday, November 3, 2010

Happy Birthday Greeting Girl to Guy

Нэг найз маань төрсөн өдрийн мэднчилгээ явууллаа.
Дууных нь үгийг утгачилаад доор орчуулаад тавьчихлаа.
http://www.youtube.com/watch?v=Xu2V8QiIkyQ&feature=rec-LGOUT-exp_stronger_r2-2r-4-HM


Устгагдсан файл сэргээх үйлчилгээ (тавдугаар хэсэг)


Өнөө хоёроо явсаны дараа Модонхүү Шагайд идэх юм оруулж ирлээ. Шагай ширээнд сууж бэлэн гоймонгийн таг сөхөх зуураа “Модон толгойтоо, манийх нь үс зүгээр байна уу?” гэж асуулаа. Модонхүү инээж “Үхэх гэж байж бас үсэндээ санаа зовноо. Чи ингэж зодуулан зодуулан зөрж байхаар интернетэд ядаж өнөө файлаа үнэхээр байрлуулсан гэдэгтээ итгүүлчихвэл болоо юм бишүү?” гэлээ. 

Устгагдсан файл сэргээх үйлчилгээ (дөрөвдүгээр хэсэг)


Том даргын өрөөнд Зоригт Туяа хоёр зогсоно. Тэдний босс будайн дээр суугаад тамхиний утаа үлээх зуураа юу болсон тухай их л нухацтай сонсоно. Хар өглөөгүүр ийм тааруу мэдээ сонсож байгаадаа тэр их л ууртай байв. “Туяа эвтэйхэн ярьж байгаад мэдээлэл ав, Зоригтоо хамаагүй зодож нүдэж байгаад битгий алчихаарай. Туяагийн хэлдэг зөв шүү, мэдээллээ авсаныхаа дараа бол яасан ч болно шүү дээ” гэлээ...

Устгагдсан файл сэргээх үйлчилгээ (гуравдугаар хэсэг)


Шагай ухаан орлоо. Гэхдээ тэр хөлийн хурууны үзүүрээс эхлээд бүх биедээ өвчин мэдэрч байлаа. Ялангуяа толгой гэж ёстой хагарах нь уу гэлтэй өвдөнө. Нүдээ нээх гэсэн болдоггүй ээ. Хавдчихсан бололтой. Хүйтэн хатуу шалан дээр хэвтэж байгаагаа мэдрэв. Гэтэл хаанаас юм эмэгтэй хүний дуу сонсогдлоо. “Та нар ямар хэрцгий юм бэ? Ядаж зөөлөн юман дээр хэвтүүлчихэж болсонгүй юу? Ингээд хэр удаан хэвтэж байгаан?” гэж загнах сонсогдлоо.

Устгагдсан файл сэргээх үйлчилгээ (хоёрдугаар хэсэг)


Шөнө 3 цаг өнгөрч байхад Шагай файлуудаа сэргээж дуусаад компютертээ унтраах гэж байлаа... Гэтэл хаалга гэнэт онгойн нүдний шилтэй залуу нэг булиа залуутай хамт орж ирэв. Нүдний шилтэй хүйтэн царайтай залуу ажлийн ширээрүү нь хялам хийснээ компютерийг нь унтраа гэв. Тэгээд Шагайд хандан “Файл сэргээх ажиллагаа чинь амжилттай юу?” гэж их л ёжилсон байдалтай асуулаа.

Устгагдсан файл сэргээх үйлчилгээ (нэгдүгээр хэсэг)

Шагайг өрөөндөө сууж байтал үл таних хар хувцастай хоёр залуу орж ирлээ. “Устсан файл сэргээдэг гэлүү?” нэг нь их л албархуу асуув. Шагай “Тэгдэг тэгдэг. Танд юугаар туслах уу?” гэж мөн л албархуу царайллаа. “Аа манай байгууллага чамаар хэдэн файл сэргээлгэх гэсэн юм. Боломжтой байна уу?” гэж асуулаа.

Tuesday, November 2, 2010

Урьд шөнийн зүүд


Урьд шөнө нэгэн зүүд зүүдэлсэнээ сая жорлонд тольний өмнө эргэлдэж байгаад саналаа л даа.
Ямар нэгэн хурал зөвлөгөөн дээр л байгаа бололтой, дотор нь байгаа нийт хүмүүс ямар нэгэн зүйлийн санал дээр хоёр хуваагдчихаж. Чухам юун дээр санал хуваагдсаныг нь санахгүй байгаа боловч ерөнхий утга нь одоо байгаа амжилтаа хамгаалан, энэ байдалдаа үлдэх үү эсвэл энэ бүхнээ орхиод шинэ амжилтын төлөө хийж бүтээх (эсвэл аялан явах) уу гэдэг ээ шийдэж ядаад байгаа бололтой. Би орхиод шинийг эрэлхийлье гэсэн дээр санал нэг байгаа бололтой. Гэхдээ байнаа хүрсэн тэр амжилт нь багагүй том бөгөөд тэр бүр олдоод байдаггүй аз завшаан гэж үздэг бололтой хандлага зүүдэн дунд мэдэгдсэн шүү...

Ингээд би босч илтгэл тавьлаа:

Monday, November 1, 2010

11 сарын 3
Өнөөдөр 11-р сарын 1-ний өдөр. Хоёр өдрийн дараа 11-р сарын 3 буюу миний төрсөн өдөр болох гэж байна. Би 25 нас хүрэхнээ, ердөө л хоёрхон өдрийн дараа.

Monday, October 18, 2010

New product

I think that if girls buy toilet water they can smell that is wonderful. I believe it is possibility. Yes, whenever human can smell via internet so then I want to invent new product for it.

It is like sound or graphic if we can do code smell. Scientists were coding sounds and graphics, after that it was developed coding in digital system that use 0 or 1. Digital system is very easy to design for computer science so then scientists can show us every image and heard every sounds. Smell like this, if scientists can imagine it in digital coding system they can distribute smell via internet and some device like sound speaker.

If we can do it, human life would be happy and interesting. We can see cooking TV show with tasty smell, Women order by internet after smell toilet water. It is mean we can feel more real and emotional. It isn't interesting, is it?

In conclusion, if we can invent device that distribute smell, our life would be very interesting and so happy.

Following sentences are my mistakes

Должоо

Түүний нэрийг Должоо гэдэг. Хэзээ ч гуниглаж яваагүй боловуу гэмээр хөгжилтэй нэгэн. Бор өнгийн богино түрийтэй Ази маягийн гутланд жинсэн өмдөө хөөргөж чихэн өмсдөг нь шуумгаараа сагсайж харагддаг бөгөөд нэлээд бараан улаан хүрэн өнгийн хоолойтой нимгэн цамцан дээр цахилгаантай ноосон цамц өмч үсээ үргэлж задгай тавьж явдаг, бусад хүний нүдээр бол энгийн л харагддаг нэгэн охин. Хээгүй цагаан инээдтэй, хошин марзан үг яриаг бас хэлж ярьж явдаг болохоор ангийн хөвгүүд түүнтэй хуучлах дуртай байдаг юм. Түүний амьдрал бусдын нүдээр бас л энгийн гэж тодорхойлогдох байлаа. Ээжтэй, аавтай, эмээтэй... Эмээгийндээ очих дуртай. Ямар ч зорилгогүй, ямар ч ач холбогдолгүй, зүгээр л эмээдээ эрхэлмээр санагдсан үедээ гүйгээд очно. Үнэндээ эмээгийнд хийгээд байх ажил ч онц байхгүй. Дандаа цэвэрхэн, дандаа тохилог, дандаа дулаахан, дандаа эмээтэй. Харин эмээ үргэлж халамжтай, хайртай, духан дээр үнсэх үнсэлттэй байдагсан. Даанч дандаа эмээдээ эрхлээд байх цаг зав түүнд байхгүй юм даа. Өглөөнөөс үдэш болтол ажилтай. Харин завтай цагаараа хичээлтэй. Хэхэ...

Wednesday, October 6, 2010

Wonderful Mongolian traditional writing

This is my fathers composition. Mongolian famous poetry and pictures. My father wrote this famous poetry by Mongolian traditional writing. People call old Mongolian script, Mongolian writing, Uigarjin script.

Tuesday, October 5, 2010

Living long /essay for toefl/

Living longer
Everyone wants to live long. Many things depend to long life: health, environment, inheritance etc. But however health is most important and use to be understand health life is long life. We can group health is body health and mind health.

The body health is the health of human body part’s health. For example: heart health, tooth health, back health, leg health etc. Two methods for keep body health are pursing sport and protect sick. First method, pursing sport is study and purse some sport that easy and public like hike, run, play tennis, run bicycle. Almost every Chinese elders purse for Kun Fu so they live long. Second method, protect sick is be careful from sick. It is mean if sick, should go to hospital and heal. Too many people die cause don’t attend just cough. Actually virus of cough is too many type and dangerous.

Mind health is human energy health. For example: too tired is not good for long life, stress is not good for long life. Nowadays scientists declare think bad something is not good for long life. Because when people think about bad things, energies of people are deleted. Few methods have for keep mind health. First method is relaxing. It is mean human should be full sleep that not dreaming and not too short time sleep. Second way is dismiss stress. For this don’t angry, relax without load noise and may do meditation.
In conclusion human have to attend health for long life. That purse sport, protect sick, relax, dismiss stress are ways for human can be healthy.

My mistakes in under.

Grammar:
- Summary of grammar errors
- Fragment of missing comma
- Run on sentences
- Subject-verb agreement
- Ill-formed verbs
- Possessive Errors
Usage:
- Wrong article
- Missing or Extra article
- Preposition error
Mechanics:
- Spelling
- Missing comma
Style:
- Repetition of words
- Too many short sentences
Organization & development

Monday, October 4, 2010

Big big ambition

Big big ambition. Бүлт бүлт үсэрнээ...
1. Тоефлийн тестээс 109 оноо авнаа. Энэ нь Харвардын их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр мастер хамгаалахад хэрэгтэй. Мастерт сурах хүмүүсийнх нь шаардлага тийм байдаг юм байна.Энэ бол нэлээд том зорилго шүү. Ялангуяа над шиг нэг шалгалтыг нь арван оноогоор дунджилж байгаа хүнд тоефлийн 109 оноо гэдэг бол... Дээрэс нь тэтгэлэг авна гэж байгаа. хахаха. Гэхдэээ мэрийнээ. Бурхан өөртөө хайртай хүнд хайртай гэж. Хүн бүр хувь заяаныхаа дархан гэж. Санаа зөв бол заяа зөв гэж...(сүүлийнх нь жоохон далийчихлаа. хэхэ)
2. Инженерийн суурь шалгалтанд тэнцэх. энэ харьцангуй жижиг зорилго боловч басах юм бол бас биш. 2010 оны хаврын шалгалтанд Монголоос ганцхан хүн тэнцсэн байх юм. Тэр нь манай үел дүү байх юм. Орж үзсэн хүмүүс ер нь л хэлдэг. Чанга шүү гэж. Чармайнаа. Уулыг өндөр гэж бүү ай, давюу хэмээвэл давюу. гэж Чингэс хааны маань сургааль үг шүү.

Saturday, September 25, 2010

Technoly development is give more chance to criminals

soon i will post...

Childhood is best time of human life

Subject: Do you agree or disagree "Childhood is best time of human life".

I disagree "Childhood is best time of human life". Most people said and think that when was child have not any problems. But it is not. Actually children have some problems.

The basics of children's problems are unknown, can not do, do not allowed. Children do not know  causes of many things so they are surprised, shied and being uncomfortable situation by unknown things. Also some unknown things are "spike on the chair" for them. For example I remember wondering how to child is burn although know burn from mother.Second thing, can not do is mean children should be limited. Examples children can not cook so they have to wait someone cook for them, children can not work and no income so they can not buy like but parents don't like things /some toys/. Third thing, too many doors close for children. They are do not allowed drive, play for professional team that they like /Los Angels Lakers, New York Yankees/, see movie starting after midnight and become director skip study etc. In consulate, children have problems unknown, can not do, do not allowed.

Children have problems mean they are thinking, suffering for their problems. It is mean they like men or women. Of course their problems not same our problem. But children have problems mean childhood is not best time of human life. Finally I think best time of human life is moment human happy.

If my essay have mistake please leave correcting comment.

Wednesday, September 22, 2010

Өвгөн ламын өчил /Зөгнөлт зохиол/


2080.09.21 өдөр. Ажил дээрээ сууж байтал “уулын сүмийн хамба лам таньтай ярья гэж байна” гээд зураасан нүд нь гурвалжин болчихсон туслах маань орж ирлээ. Уулын сүм гэж манай эндхийн хамгийн алдартай сайн сүм бөгөөд буддийн шашинтай хүмүүсийн очих дуртай газрын нэг билээ. Манайх олон нийтийн мэдээллийн салбарт нэр хүндтэй томоохон компани тул зүсэн зүйлийн хүмүүс залгах нь их боловч уулын сүмийн хамба байтугай бяцхан ламхай ч ярьж байгаагүй тул туслахийн маань нүд гурвалжин болох нь аргагүй. Би өөрөө ч нэлээд гайхлаа. Бас ч гүй багагүй сүсэг бишрэлтэй тул ихэд хүндлэн тосон авч ярьлаа...

Tuesday, September 21, 2010

Намар

Намрын өглөө сэрэх тоолондоо би инээмсэглэдэг. Намрын сэнгэнэсэн агаар биед минь ороод буцаад гарахдаа инээмсэглэл болж гарах шиг санагддаг юм. Нэг л өөр сэрүүхэн, ариухан, амттай агаар... Үе үе сэв сэв гэж салхилах нь бүүр  ч сайхан. Сэтгэлийг бүүр уяраагаад догдлуулчихна. Ямар нэг сайхан учрал болох гээд ч байгаа юм шиг, ямар нэгэн сайхан мэдээ сонсох гээд ч байгаа юм шиг.

Намрын алтан шаргал өнгө нүдэнд нэг л дулаахан. Намрын шар нар хамаг хурцаараа тусах мөртлөө нэг л илчгүй байдаг нь хамаг сайхан илч өнгөө намрын бусад зүйлс шингээчихсэнд байдаг байхаа. Навч, өвс, ногоо намрын нарны илчийг шингээж нүдэнд дулаахан шар өнгөтэй болсон байдаг. Голын ус нь харин намрын агаарыг шингээж тунгалаг, ариухан, сэтгэл сэргээм сэрүүхэн болсон байдаг.

Навчис газарч хөглөрч хөлийн аясаар хүнд үлгэр эсвэл зуныхаа дурсамжыг ярих шиг шажигнан дуугарна. Хөнгөн салхины зөөлөн аясаар харин хөг ая нийлүүлэн дуулна бас бүжиглэнэ. 

Намрын тунгалаг агаар хамар сэнгэнүүлэхэд би дуртай
Навчсын сэрчигнэх чимээ чих гижигдэхэд би дуртай
Уул талын өнгө алтан шар болоход би дуртай
Ус голын өнгө тунгалагшин ариусахад би дуртай

Дуу аялмаар, шүлэг хэлмээр, дурлалтай учирмаар намрын өнгө, чимээ, үнэр... Хэлэх сайхан үг байхгүй, зүгээр л санаа алмаар сайхан.

Thursday, September 16, 2010

Цөөн үгээр их утга

Wednesday, September 15, 2010

Өөрийгөө хөгжүүлэх express төлөвлөгөө

Энэ миний залхуу зан уу? Нэг юм дуулгана шүү.
Надад амжилтанд хүрэх маш сайхан "цахилгаан" төлөвлөгөөний загвар байна. Жоохон мөнгө хэрэгтэй. Гэхдээ үр дүнтэй гэж найдаж байна.
1. Хатанбаатарын ой тогтоолт сайжруулах сургалтанд сууна. Тэгээд ой тогтоолт  сайжраад мөн хурдан уншдаг болчихно.
2. Хэлний курст сууна. Тоефл ч юмуу эсвэл Айлтс-ийн шалгалтанд бэлдэж амжилттай өгнө. /Хурдан уншдаг, мундаг цээжилдэг болсон бол энэ нь амархан байх болов уу?/
3. Мэргэжлийн шалтаглтаа сайтар бэлдэж байгаад амжилттай өгөх. Жишээ нь: Азийн орнуудын мэдээлэл технологийг инженерийн шалгалтыг амжилттай өгч болно. Англи хэлдээ асуудалгүй болсон бол эдгээрийн ихэнх материал нь англи хэл дээр байдаг учир хүндрэл бэрхшээл бараг гарахгүй.

Ингээд маш амжилттайгаар өөрийгөө хөгжүүлж, мөн тодорхой амжилтанд хүрнэ. За одоо үнийн дүнг нь тооцож үзъе.
Ой тогтоолт хөгжүүлэх сургалт - ойролцоогоор 100000
Тоефлийн сургалт - 400000 /Шалгалт өгөх үнэ 150 USD/
Инженерийн шалгалтын бэлтгэл - 24500 /20000 төг/

Тоефлийн шалгалт өгөх дүнтэйгээ нийлээд 750 000  орчим. Чанга байна шүү.
Залхуураагүй бол энэ мөнгийг хэмнэж болно л доо. Ингэхээр миний энэ залхуу зан нэг юм дуулгана шүү...

Tuesday, September 7, 2010

Toef essay

Yesterday I wrote essay for toefl test. It's very difficult.
Do you agree or disagree follow sentence:
"Childhood is best time for person's life"
Soon I will post this essay.

Thursday, September 2, 2010

Шал онцгүй юмаа

Энд тэнд интернетээр хэсэж явахад монгол гэдэг улс, монгол гэдэг хэл, монголын нийслэл энэ тэрийг шал далий тэмдэглэсэн эсвэл огт байхгүй байх юмаа.

Tuesday, August 17, 2010

Ойлгомжгүй

Би амьд хөгжим сонсох дуртай. Гэхдээ Playtime үзтэлээ хүндрээгүй. Хэхэ. Өөрөөр хэлбэл би рок хөгжмийг сайн ойлгодоггүй. Үүнийг “Би Нирвана сонсдоггүй” гэсэн ганцхан өгүүлбэрээр баталж болж байна. Би хөнгөн зөөлөн рок хөгжим сонсох дуртай. Хүнд, чанга, метал хөгжим сонсдоггүй. Ойлгодоггүй.

Friday, August 6, 2010

Мөнгөө яаж үрэх үү?

Багтаж ядсан мөнгөтэй хүн шиг л сонсогдож байна уу? Тийм биш л дээ. Харин ч хумсийн чинээхэн юмаа яажшуухан хүртээмжтэйгээр хүргэх вэ гэдэг асуудал хөндөгдөж байгаа юм.

Миний цалин гэж шалихгүй юм бий. Гамтай хэрэглэж, өөрөөсөө хүртэл харамласных хоёр сарын цалин маань бараг бүтэн байж байна. Одоо харин үрэхгүй бол бүүр гар загатнаад болдоггүй ээ. Ийм "их мөнгөтэй" байж үзээгүй хүний шинж байхдаа. Хэхэ.

Хэрэгцээ шаардлага гэвэл тоймгүй олон юм бий. Дээрээс нь шунал нэмэгдээд дийлдэх юм биш. Харсан болгоноо л авчихмаар байна. Харамсалтай нь хүрэхгүй юм чинь чухал хэрэгтэй гэдэгээ л сонгох хэрэгтэй болно гэсэн чинь ингэхэд би яг мөнгө үрэх ёстой билүү гүй билүү гэдгээ бас бодох ёстойгоо саналаа... Ээж маань хэлэхдээ “чи мөнгөө хуримлуулж бай,хожим хойно хэрэг болно. Чамайг тусдаа гаргахад мөнгө багадахгүй шүү!!!” гэсэн юм. Ээжийн хэлдэг түмэн зөв. Айлд амьдрах угаасаа тухгүй. Тиймээс тусдаа гарахын төлөө байгаа бүхнээ зориулах л хэрэгтэй. Гэхдээ байгаа маань үнэхээр шалихгүй шүү дээ. Тэгээд хаа хол байгаа тусдаа амьдралын төлөө одоо байх сайхан бас шаардлагатай зарим зүйлсээсээ татгалазана гэхээр тэнэг хэрэг шиг санагдаад байх юм. Мэдээж амин чухал шаардалагатай зүйлсээсээ татгалзаагүй гэдгийг ойлгож байгаа биз дээ.

Тэгэхээр одоо мөнгөө үрвэл яаж үрэх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Ер нь тэгээд оновчтой зөв зарцуулах төсвийн төсөл гаргаад ээжид өргөн барьвал батлагдах ч юм билүү хэн мэдлээ.

Thursday, August 5, 2010

Цагдаад итгэж болохгүй.

Барим тавим бариттай юм бичнээ. Уржигдар орой буюу 2010.08.02-ны орой манай найз монгол караокед орсон бөлгөө. Гараад машиндаа суугаад найзуудаа хүргэж өгөөд манай гадаа иртэл түрийвч нь байдаггүй ээ. Бараг дөрвөн зуун тавин мянган төгрөг байсан тул машид ихээр харамсав. Намайг суулгаж аваад явсан газруудаараа эргэж яваад монгол караоке-н үүдэнд ирвэй. Манайд иртэлээ машинаасаа буугаагүй бөгөөд ямар нэгэн байдлаас түрийвч гээх юм болоогүй юм байна. Иймд монгол караокед л гээсэн байх магадлалтай тул яваад орлоо, бид хоёр.
Барменээс асууруун: Энэ үүнэнд унасан барьсан түрийвч хараагүй биз. (Үүдний сандал дээр нь хальтхан суусан юм байна.) Би түрийвчээ гээчихэж.

Monday, July 5, 2010

Ямар нэгэн юм... тэмдэглэл юмуу даа

Зуны дунд сар эхэлчихсэн явж байхад блогтоо ганц мөр ч нэмэлгүй сууж байдаг... Анне Франкийн өдрийн тэмдэглэлийг уншихаар бүүр нэг гоё юм бичмээр болох юм. Дэлхийн бүх цаг үеийн шилдэг зохиолчдод Анне Франк орсон байдаг юм билээ. Би хүлээн зөвшөөрнөө. Тэр бол өөрөөсөө уран зохиол цацруулагч. Ердөө л өдрийн тэмдэглэл бичиж байгаа гэхэд дэндүү уран тансаг. Хэрэв бодож төсөөлж, жинхэнэ зохиол бүтээл туурвисан бол түүнийг ямар гайхалтай юм бүтээх байсныг нь төсөөлөхөд ч амархан байна. Тиймээс Анне Франкийг мундаг зохиолч гэдгийг хүлээн зөвшөөрнөө.

Tuesday, June 8, 2010

Виз-нд орох тухай

Виз-нд орох тухай

Гадаад орны виз хүсэх гэж нэг том ажил байнаа. Мөнгөтэй баян хүн бол асуудалгүй гарчихдаг, эсвэл ажил хэрэг, жирийн зугаалга энэ тэр бол хөнгөхөн гарчихдаг. Харин амьдран суух аж төрөх болохоор нэлээд хүндрэлтэй асуудал болдог. Энд би нэгэн өөр төрлийн виз хүсэх олгох тухай өгүүлэх болно.

Saturday, May 8, 2010

Дуу, үнэр хоёр дурсамж хадгалдаг

Та үүнтэй санал нийлэх үү? Би л хувьдаа тэгэж боддог юм. Миний хувьд дурсамжтай үед сонсож байсан дуунуудыг хожим сонсоход тэр үе шууд нүдэнд харагдах шиг санагддаг. Зовлон гуниг, баяр жаргал бүхий л мэдрэмж буцаад хүрээд ирэх шиг санагддаг. Гоё шүү. Ихэвчлэн аз жаргалтай үедээ дуу сонсдог болохоор тэрхүү аз жаргтай үе маань эргээд ирэх нь надад мэдрэгддэг юм. Гуниглан шаналж байсан үе маань ч эргээд дурсахад аз жаргал байдаг юм дөө. Тийм болохоор нэг бодлын дурсамж бүхэн аз жаргал болно. Дурсамж бүхэн аз жаргал юм бол дурсамжийг дуудаж авч ирдэг дуу бүхэн аз жаргал болж таарна. Гайхалтай гаргалгаа хийлээ шүү. Хэхэ

Tuesday, April 27, 2010

Утгын чимэг наадамд...

Утгын чимэг наадамд зориулж бичсэн өгүүллэгээ орууллаа.("Ах дүү нинжа") Харамсалтай нь "Утгын чимэг"-т өгүүллэгээ өгч чадсангүй ээ. Уг нь өгчихсөн бол хичнээн сайхан. Шалгарахгүй байсан ч хамаа алга. Гэхдээ яг сэтгэлийн гүнд бол бас шалгараад мэргэжлийн жүжигчид миний өгүүллэгийг уншаасай гэж хүсч л байна. Түрүүлэх тухай бол харин юу ч бодоогүй. Энэ харин ёстой үнэн. Гэтэл одоо хар даа. Шалгарах нь байтугай шалгаруулах комис нь ч миний өгүүллэгийг уншихгүй нь байна шүү дээ. Ёстой онцгүй юмаа.

Ах дүү нинжа

Ах дүү нинжа.
Шарынгол сумын гэр хорооллыг Шаазгайт гэдэг. Сул шороо бужигнасан шаазгайтын гудамжинд тоглож өссөн дэрсэн ах дүү хоёр ээжтэйгээ амьдран суудаг байлаа. Ахыг нь Элдэв-Очир, дүүг нь Эрдэнэ-Очир гэдэг.

Monday, April 12, 2010

Эмх замбараагүй, утга учиргүй...


Эмх замбараагүй бодлууд энд тэндээс толгойруу тогшино. Тог тог тог....Эмх замбараагүй ажилууд энд тэндээс балбана. Тас няс, түн пан, түмпэн шанага... эмх замбраагүй бодолд ороогдохоороо энийг ч бодохгүй тэрийг ч бодохгүй болохын тулд зүгээр л унтаад өгнө. Гэхдээ зүүдэнд нөгөө бодлууд маань бас л ороод ирнэ. Харин авууштай нь би тэдгээр бодлуудыг бодох шаардлагагүй болж бодлууд өөрсдийгөө бодож үргэлжлүүлэх болдог. Би харин ойлгох үүрэгтэй. Гэхдээ ойлгодоггүй юмөө. Ялгаагүй л шаналгаа...

Thursday, April 8, 2010

С.Баярын хэлсэн үг

МАХН-н дарга С.Баяр миний хувьд үлгэр жишээ авууштай мундаг хүн. Энэ хүний ярилцлагыг уншиж байгаад ийм үгтэй таарлаа. Үүнийг амьдралдаа баримтлах зарчим болгож санаж мэдэрч явнаа.

Миний бодлоор бол улс төрд байгаа хэнд ч гэлээ, за зөвхөн улс төр ч биш байж магад, өөр хоорондоо зааг ялгаатай гурван цаг хугацаа хүнд тохиодог гэж би боддог. Ирэх, байх, явах гэсэн гурван цаг хугацаа. Шинэ, эерэг зүйлийг мэдэж, мэдэрч байгаа бол ирэх цаг чинь мөн. Тэр шинэ, эерэг зүйлээ хийж, хэрэгжүүлж чадаж байгаа бол байх цаг чинь мөн. Харин шинэ гэхээсээ хуучин, эерэг гэхээсээ сөрөг зүйл нь давамгайлж байгаа бол явах цаг чинь мөн гэж. Энэ гурван цаг хугацааныхаа хоорондын зааг ялгааг, ялангуяа тэр сүүлийн шатыг нь нарийн мэдэрдэг байх нь чухал. Эс тэгвээс наанадаж ад үзэгдэнэ. Цаанадаж урагшлах замд саад болно.

эх ярилцлагын энэ линкнээс уншина уу.

Wednesday, March 31, 2010

Зүүд

Ямар нэгэн байшинд байна. Дээшээ гардаг шаттай, орос маягын модон байшин. Гэхдээ байшин дотор галт тэрэгний баяцхан зогсоолтой. Тэр зогсоолд ирдэг зам нь тодорхойгүй явсан зам нь тодорхойгүй. Магадгүй ирдэг зам байсан ч явдаг зам байхгүй мухар байх. Эсвэл явдаг зам байдаг ч ирдэг зам байхгүй биз. Ямартай ч тэнд галт тэрэг ирээгүй. Хойд хана нь тэр чигээрээ ой. Урд хананд, галт тэрэгний зогсоолын хашааны цаана мөн л ой үргэлжилнэ. Баруун талд жирийн л модон хана. Харин зүүн талд дээд давхарт гардаг шат, шатны яг дунд хэсэгт гадагшаа хардаг цонхтой. Өрөөний голд цайны газрын 2 ширхэг ширээ, тойроод тус бүр түшлэгтэй 4 сандалтай.

Би энд ганцааараа байна гэж бодож байна. Хаа нэгтээ явах гээд л галт тэрэг хүлээнэ. Тэсгэл алдахдаа ямар нэгэн зүйл хайж хамаг юм хэмхчин нурааж эхэллээ. Хаана байна, хаана байна гэж хашгиран галт тэрэгний хашааг өшгөлтөл дотроос нь зараа гарч ирээд хойд ойруу гүйгээд очихов. Би энэ байшинд ганцаараа гэж бодож байсан болохоор бага зэрэг цочин харж зогсож байгаад зарааг явуулчихав. Гэтэл шатаар хүн буух чимээ сонсогдлоо. Би бушуухан доошоо сууж ширээний араар нуугдав. Би тэр хүмүүст харагдахгүй байгаа бололтой. Харин тэд надад маш тод харагдаж байна. Гартаа буу барьчихаж. Гурвуулаа юм. Хэн нэгний алчихсан бололтой, явцгаая гэж ярилцана. Би маш их айж байсан тул ширээнийхээ араас хөдөлсөнгүй. Тэд хаашаа ч юм алга болчихлоо. Миний бодлоор тэд жип унаад явчих шиг болсон. Би тэднийг явсаны дараа уурандаа сандал өшиглөчихлөө. Сандал нь зүгээр л хажуугаас нь зурсан проекц зураг шиг хавтгай ганц банз юм байна. Нэг өшиглөхөд л хоёр сандал бие биенээ налаад уначихсан. Би дахид л хаана байна, хаана байна гэж хашгирч байна. Мөн л ширээ сандал, галт тэрэгний буудлын хашааг өшигчин нурааж байна. Анзаарвал би юу ч хамгирахгүй байлаа. Би зүгээр л хашгирч байгаа юм шиг бодож байсан юм байна. Би тэр хүмүүс буцаад ирнэ гэж айснаас хашгирахгүй байсан юм болов уу? Мэдэхгүй байна. Ямар ч байсан энэ газраас явмаар байна...

Олоон жилийн өмнө номын уралдаан болж нэгдүгээр байранд Батбаярын “Мементог бүтээхүй” гэдэг ном түрүүлчихсэн юм. Их сонирхолтой бичгдсэн ном байж билээ. Зохиогч нь өөрөө бичихдээ “номыг одоо зөвхөн уншдаг үе өнгөрсөн. Уншигч өөрөө үргэлжлүүлэн зохиох зохиолын сэдлийг өгч байгаа юм” гэж байж билээ. Ном нь утга авцалдаа муутай үйл явдлуудын тасархайнаас бүтсэн. Уншигч өөрөө үргэжлүүлэн зохиож бүтэн болгох учиртай. Миний энэ зүүд яг л тийм зохиолын сэдэл өгөв бололтой...

Friday, February 26, 2010

Маргаашийн хүн танаа

Миний амьдралын маргаашд амьдарч байгаа, миний мэддэг бүхнийг мэддэг, нэмээд миний мэдэхгүй маргаашийг мэдсэн, миний ухаарсан бүхнийг ухаарсан, магадгүй маргааш дахин ухаарал нэмсэн Батболд танаа...

Өдөр хоног, цаг хугацаа өнгөрсөөр л байна, явсаар л байна. Би оршсоор өдийг хүрлээ. Оршин амьдрахдаа өөрийн орон зай, оюун ухааны бяцхан хүрээллийг бий болгожээ. Олон олон найз, олноос олон танил, огт танихгүй нүүр царай би олныг харжээ. Олноосоо олныг харахыг, олноосоо олонтой таницахыг, олноосоо олонтой нөхөрлөхийг би хүсдэг. Магадгүй маргаашийн Батболд та ганцаараа байхыг хүсвэл өнөөдрийг хүртэл амьдарсан Батболд чинь өөр бодолтой явсан гэдгийг санаарай...

Олноос олныг харж, олноос олонтой танилцаж, олноос олонтой нөхөрлөхдөө онцгой ганц л хүнтэй учрана гэдэгтээ итгэлтэй байдаг. Түүнийхээ хувьд ч мөн онцгой ганц нь байна гэж итгэж байна. Маргаашийн хүн та миний энэ итгэлийг бүү алдруулаарай. Олон хүн амьдралдаа хүлээж чадалгүй тэсвэр алдан онцгой нэгэнтэйгээ биш өөр нэгэнтэй учраагаа тохируулсан байх шиг надад санагддаг. Би тийм баймааргүй байна.


Өнөөдрийг хүртэл амьдрахдаа шудрага бус үйл, шудрага бус хүн олныг харлаа. Гэвч шудрага бусчуудын эгнээнд элсэж шудрага бус үйл хийхийг хэзээ ч хүсч явсангүй. Харин ч эсэргээрээ, бүх зүйл шудрага сайхан болно, шудрага үнэн ялахад би ч өөрийн оролцоогоо нэмэрлэнэ гэж бодож, итгэж, хүсч явдаг. Гэхдээ “шудрага байна гэдэг тэнэг байхыг хэлдэггүй” гэдэг зарчмыг хатуу баримталдаг. Маргаашийн Батболд таныг шудрага бусчуудын эгнээнд нэгдэж шудрага бусаар амьдрана гэж бодохгүй байна. Надад үнэхээр тэгэж төсөөлөгдөхгүй байгаа шүү... (Байхгүй төсөөллийг минь бий болгох гэж битгий хичээгээрэй.)


Уран зохиолын хорхой минь улам улам ассаар зохиол бүтээл хийх хүсэлд хүртэл оргилоод байгаа. Олонд гайхагдсан онцгой мундаг зохиолч байх тухай мөрөөдөх боллоо. Батболдын зохиол гэхээр хүмүүст яг л Шекспир, Пушкин гэж байгаа юм шиг сонсогдож байгаасай гэж хүсдэг. Одоо үеийнхээр бол Дэн Броун, Жон Роулинг гэж байгаа юм шиг. Харин хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд минь хөндөл садаа болсон завгүй гэж бодогдуулдаг залхууралтай үргэлж тэмцдэг. Тэмцлийг минь та үргэлжлүүлээрэй.


Ингээд өнөөдрийг хүртэл амьдарсан амьдралаа, өнөөдрийг хүртэл амьдрахдаа ухаарсан ухаарал бүхнээ, итгэл үнэмшил, ирээдүйн тухай мөрөөдөлтэйгээ танд хүлээлгэж өгье. Ухаарал дээр минь та нэмэр нэмж болно. Урвуу ухаарсныг минь зөв болгон залруулж ч болно. Харин хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшилд минь гар хүрэхгүй бол сайна байна.

Thursday, February 18, 2010

Өнгөрсөнд илгээх захидал.

2003 оны 2 сарын 18-ны өдөр амьдарч байгаа 7 жилийн өмнөх Батболд танаа. Чи одоо сургуулиа төгсөх гээд зав муутайхан л байх ёстой. Гэхдээ чиний насыг дайраад өнгөрсөн хүний хувьд чамайг “мэрий мэрий” гэж л хэлмээр байна. Өөртөө хэт итгэлтэй бардам зангаасаа болж чи хүссэн хэмжээндээ хүртэл конкурс өгч чадахгүй. Шуудхан ирээдүйг чинь хэлэхэд энэ удаагийн конкурсаар 24 оноо авч 50-р жагсана. 1800 хүнээс 50-р жагсах бол тийм ч муу амжилт биш. Гэхдээ чи бид 2-н хүсч байгаа зүйл адилхан байгаа. Энэ бол 1. Хэрэв 1-р жагсмаар байгаа бол сайн хичээгээрэй. Хэцүү бодлого огт байхгүй. Анзааргагүйгээс болж л ганц оноо алдчихсан юм. 19-р бодлогон дээр сайхан бодоод хариуг нь тавьчихсан. Хариу нь тестен дээр байж таардаг. Гэтэл бяцхан тэмдэг алдаад буруу бэлдсэн тест бэлтгэгчдийн замаар орж буруу бодсон бодлогыг нь давтан буруу бодсон. Ийм байж болохгүй шүү дээ Батболдоо. Хасах тэмдэгтэй язгуурын дор хоёр гарна.
За ийм нарын ширийн юм яриад байвал хорвоо төгсчих байлгүй. Тиймээс чамд стратегийн чанартай хэдэн чухал баримталбал зохих зөвлөмж өгие.

1. IQ TV concourse тэмцээнд түрүүлж, сүпер тоглолтонд ялалт байгаалсанд чинь баяр хүргэе. Энэ бол нэр төрийн хэрэг. Гэвч үүнд онгирч болохгүй. Энэ чинь дахиад багадана. Тиймээс илүү олон тэмцээнд түрүүлж олон одон медаль цуглуулаарай гэж ерөөе. Энүүхэндээ л гэж хэлэхэд чи хэт даруу байж олон олон амжилтан хүрэх байсан зүйлсээсээ татгалзсан. Дахин тийм явдал бүү гаргаарай. Өөрийнхөө туршлагаар харахад чиний тэр хандлага байсаар байгаа шүү. Хамгийн энгийн жишээ. Нэгдүгээр курст чинь Дарханы оюутан залуучуудын холбоо гэж байгуулагдах байх. Чамд юу ч билээ хариуцсан дарга болох санал тавьна. Би бол татгалзчихсан юм. Чамд бол тэгэж болохгүй л гэж зөвлөх байна. Товчхондоо бол карер хөөсөн амжилтаас даруу хүн болж татгалздаг зангаасаа татгалзаарай. Тэр нь чамд хэрэгтэй.

2. Өөрийгөө хөгжүүлэх чиглэлд анхаараарай. Энэ тал дээр чи бид 2-н сонирхол өндөр тул чамайг шахаад шаардаад байх онц их юм алга. Гэвч зарим нэгэн чухал зүйлийг хэлье. Чи яг энэ тал дээр баахан ганцаардмал тул хойргошиж залхуурах хандлага их байдаг. Өөрийгөө хөгжүүлэх асуудал дээр шинэ найз хайж ол. Ялангуяа хэл сурах асуудал дээр. Аа мөн одоо миний сонирхолыг их татаад байгаа ой тогтоолт хөгжүүлэх болон, түргэн уншлагын тухайн судалж үзээрэй. Түргэн уншлагын тухайн ойр зуур техник Мянгаа гадралдаг байж магадгүй. Аав сайн мэдэж байгаадөө. Ааваас асуугаарай.

3. Хайр дурлалын асуудал... Долоон жилийн өмнөхөөс дордсон уу гэхээс дээрдээгүй тул чамд тийм ийм бай гэж зөвлөж бол чадахгүй нь. Харин зарим нэг хүнээс холхон байхын зөвлөх байна. Хурдан дасч магадгүй санагдсан ухаалаг хөөрхөн охидоос хол байгаарай. Учрах ёстой хүн чинь одоо болтол таараагүй байгаа тул чамайг өөр хүн амьтанд дасч өөрийгөө зовоогоосой гэж хүсэхгүй байна.

За ингээд амжилт хүсье. Амжилтанд хүрнэ гэсэн бүхэнрүүгээ зүтгээрэй.

Tuesday, February 9, 2010

Матар ингэчүүл.

Өчигдөрхөн онцгой тохиолдолоо уурлуулчихлаа. Матар ингэцэн чинь аймар уурласан. Тэгээд надруу уурлаад хөлдүү мал, усан толгойт гэж загнасан. Би уг нь усан толгойтой хөлдүү мал биш л дээ. Гэхдээ түүнд тэгэж санагддаг бололтой. (усан толгойтой байсан бол өдийд хөлдчих байсан гэдгийг санаж хүн загнана гэдэг ухайнтайн шинж шүү. Миний онцгой тохиолдол ухаантай охин.)

Би уг нь түүнийгээ матар гэж хэлье гэж бодоогүй юмаа. Зүгээр л уур хүрээд, хэл хальтраад хэлчихсэн юм. (Гэхдээ тэрмуу чинь өөрөө уур хүргээд байсан юм чинь. Наймаг найзтайгаа хамт кино үзүүлнэ гээд... Би түүнтэй хамт л кино үзэхийг хүссэн болохоос хэн нэгэнтэй хамт кино үзэх гэсэн юм биш ш дээ.) Тэгээд би түүнийгээ аргадах санаатай зөндөө гуйлөө. “Би чамайг дахиж матар ингэхгүй ээ. 2уулаа одоо сайнды л даа тэхүү” гээд л... Тэгсэн харин “Битгий шалчиганаад бай. Хэлсэн үгэндээ эзэн болж чадахгүй юм болж яах гэж хэлдгийн. Хэлэхээсээ өмнө бодож бай” гэнээ. Би одоо ... минь матар мөн билүү? биш билүү? гэж бодох юм байхдаа. Сайн ойлгохгүй л байна.

Ёстой аймар уурласан шүү. Мессенжрээр бариж идэхээ шахсан. Аан тий нээрээ “Би чамтай хэзээ ч кино үзэхгүй” гэсэн. Угаасаа үздэг байгаагүй л дээ. Гэхдээ энэ байдлыг сайжруулж хамт үзэх ёстой байсан маань ингээд бүтэлгүйтэж хэзээ ч үзэхгүй хар тамга даруулваа хөөрхий.

Матар ингэж хэлүүлээд ууралсан бүсгүйг яаж аргаддаг юм болоо?

Monday, February 8, 2010

Ажил хэрэгч, амбицтай бүсгүйчүүдийн учрах залуугын томъёо

Ажил хэрэгч, амбицтай бүсгүйчүүд хань нөхөр олоход хүндрэлтэй байдаг юм шиг санагддаг юм. Нөгөө талаар эсэргээрээ амархан ч байдаг байж болох юм. Би хэлж мэдэхгүй байна. Гэвч ерөнхий тохиолдолд тэд ямар хүн сонгодгийг би харин хэлж чадах юм шиг санагддаг юм.

Ажил хэрэгч, амбицтай, эрч хүчтэй эмэгтэйчүүд 2 л төрлийн эр хүнтэй гэр бүл болдог.
1.Тэд өөрөөсөө илүү эрч хүчтэй, амбицтай, ажил хэрэгч нэгэнтэй гэр бүл болно.
2.Тэд өөрөөс нь хамаагүй сул дорой, амбиц багатай, урсгалаар амьдардаг нэгэнтэй гэр бүл болно.

Гэр бүлийн аз хийморь, амжилт бүтээл тухайн айлын ноён нуруу эр хүнээс хамаардаг. Тиймээс ч олонх бүсгүйчүүд насны ханиараа өөрөөсөө илүү хүн сонгодог. “Эмэгтэй хүн хэзээ ч өөрөөсөө дор эр хүн сонгодоггүй” гэж үг ч байдаг. Нэгэн танидаг эгч маань хэлж билээ. “Эмэгтэй хүн амьдралдаа ганц л удаа зөв сонголт хийх хэрэгтэй. Тэгээд л болоо. Үлдсэн амьдрал өөрөө бүтнэ.” Гэж. Тун сайхан онож хэлсэн үг шиг санагддаг юм. (Зарим тохиолдолд эрчүүдийг ч мөн ингэж хэлдэг. Тэд насны ханиа л зөв сонгож чадвал үлдсэн амьдралдаа жаргах болно гэдэг.) Үнэхээр ч хоёр биенээ зөв олох л чухал.

Гэвч хэт их эрч хүч, ажил хэрэгч, амбицтай бүсгүйчүүд эр хүний ажил хэрэгч чанар, амбицыг дарах тохиолол байдаг. Тийм нэртэй сонингийн нийтлэл, сэтгүүлийн өгүүллэг, заавар зөвлөмж, сонжоо зөндөө бий. Тэдгээр нийтлэл, өгүүллэг, заавар зөвлөмжүүд бараг бүгд тийм эмэгтэйг сонгож болохгүй гэсэн утгатай байхыг нь яана. Ёстой инээд хүрмээр. Тэгээд яах ёстой юм бэ? Тийм эрч хүчтэй үнэхээр дур булаам эмэгтэй байвал яах юм? Тэгээд тэр бүсгүй ганц биеэрээ амьдралаа барах болж байна уу? (Ерөнхий тохиолдолд бол бараг тийм байдаг. Маш ир эрч хүчтэй эмэгтэйчүүд ганц бие байдаг. Гэхдээ тэд хүнээс дор амьдардаггүй.)

Би бол үгүй гэж хэлнэ. Харин тэр бүсгүй өөрөөсөө илүү эрч хүчтэй хэн нэгэн залууг олохыг зөвлөнө. Тэд маш сайхан хосууд болох болно. Тэд богино хугацаанд өндөр амжилтанд хүрнэ. Тэд бүр түүхэнд бичигдэх том амжилтанд аажимдаа хүрэх болно. Та бүхэн мэдэх л байлгүй. Хатагтай Хилари Клинтоны тухай. Нөхөр нь АНУ-н ерөнхийлөгч асан Билл Клинтон. Харин саяхан түүний эхнэр Хилари Клинтон ерөнхийлөгчийн сунгаанд тун дээгүүр өрсөлдлөө. Энэ бол түүний ямар их эрч хүчтэй, амбицтай нэгэн болохыг харуулж байна. Харин нөхөр нь түүнээс илүү эрч хүчтэй нэгэн байсны нотолгоо нь ердөө л АНУ-н ерөнхийлөгч болсоноор нотолж болно. АНУ-н ерөнийлөгч болно гэдэг хэр баргийн хүүгийн давах даваа биш шүү. Их л эртнээс нийгмийн ажилд оролцож, их л эртнээс кариер хөөх хэрэгтэй болно доо.

Шинжлэх ухаан сонирхдог оролддог эмэгтэйчүүд мөн маш эрч хүчтэй дачин эмэгтэйчүүд байдаг. Тэд ихэвчлэн шинжлэх ухаанч, эрдэмтэн нөхөртэй байдаг. Гэр бүлийн хосууд шинжлэх ухааны салбарт томоохон бүтээл гаргасан байх нь цөөн биш тохиолдол. Энгийн жишээ хэлэхэд л “Х ТУЯА”-г нээсэн эрдэмтэд нэг гэр бүлийн хоёр байдаг. Тэд Рентген туяа буюу “Х туяа”-г нээж олохын тулд маш их туршилт хийсэн бөгөөд энэ туяа нь хортой гэдгийг хожим өөрсдөө мэдсэн байдаг. Тэд шинжлэх ухааны төлөө амь нас, бие цогсоо зориулсан гэж үнэлэгддэг. Одоо тэдний эдэлж хэрэглэж байсан, хувцас хунар, эд хэрэгсэл, ном дэвтэр нь бүгд тусгаарлагдсан орчинд байдаг бөгөөд түүнийг нь орж харахын тулд “Х туяа”-аас хамгаалах тусгай хувцас өмч ордог. Тэдний эдэлж хэрэглэж байсан бүхэнд энэ хортой туяа нэвчиж шингэсэн байдаг байна. Энэ мэт олон жишээг та өөрөө бодож олж чадна. Аливаа нэг салбарт өндөр амжилт гаргаж байгаа гэр бүлийн хоёр маш олон бий. Энэ бол тэдний хэр эрч хүчтэй хүмүүс учирсны нотолгоо юм.

Харин эсэргээрээ: эрч хүчтэй эмэгтэйчүүд өөрөөсөө дор эр хүнтэй учирвал яадаг вэ? Нэг бол тэд салдаг, үгүй бол эмэгтэй нь амьдралаа гартаа авдаг. Ийм жишээг холоос биш ойроос авах хэрэгтэй. Манай ээжийн нэг найз эмэгтэй байдаг юм. Нөхөр нь ёстой хэрэггүй амьтан. Тэдний амьдрал сүйрэх дөхөж билээ. Х эгч маань мөнгө зээлж бизнесс эрхэлсэн нь амжилтгүй болж дампууран, өрөнд орж байраа зараад ёстой хог болсон гэсэн. Өөрөө л ээжид хэлдэггүй болохоос хэд хоног хоригдсон ч гэж яридаг гэсэн. Гэсэн тийм амьдралаас босоод л ирсэн. Одоо хувийн санхүүгийн компанитай (өөрөө нягтлан бодогч мэргэжилтэй, маш сайн толгойто нэгэн) энд тэндхийн компниудын санхүүгийн үйлчилгээг хийдгэ нэлээд нэр хүндтэй нэгэн болсон бөгөөд. Дөчин нас гарчихаад дахин сурч хуулийн чиглэлээр баклавр зэрэгтэй болсон. Одоо тэгээд санхүүтэй холбоотой хэргүүдийг өмгөөлдөг маш амжилттай ажиллаж яваа бизнесвүмэн болсон доо. Сүүлд нэг уулзахад хүний 20 саяын хэргийг нь өмгөөлөөд амжилттай болчихлоо. Хэдэн цаасны хаялага байх байлгүй дээ гээд сууж байж билээ. Энэ зэргийн амжилтанд хүрэхэд түүнд 10 хүрэхгүй жил хэрэгтэй байсан гээд боддоо. Мундаг байгаа биз.

Мэдээж энэ хүртлэх амьдрал амар хялбар дардан байгаагүй. Гэхдээ л тэр чадсан. Эр хүн байсан бол аль хэдийн архинд ороод, авгүй хүүхдээсээ салаад нийгмийн шаар болчих байсан юм. Эр хүн гэснээс нөхөр нь мөн компанид нь ажилдаг бөгөөд хамгийн итгэлтэй хүн тул бусад ажилчдыг хянадаг ажил хийдэг юм шиг байна лээ. Онц чадвар шаардахгүй ердөө л гэр бүлдээ үнэнч байх шаардлагатай ажлын мест... Ийм л байна даа эрч хүчтэй бүсгүйчүүд минь.

Тусгай бичлэг.

Чи надад хэллээ “Чинийхээр бол би мөд хүнтэй үерхэх нь битгий хэл цаашдаа хүнтэй суух ч гүй юм байна л даа”. Би хэлье: Чи хүнтэй суух болно. Суух суухдаа бүр өндөр амжилтанд хүрэх, сайхан ирээдүй хүлээж буй шилдэгтэй нь суух болно. Харин түүнийгээ олохын тулд чи улам илүү эрч хүчтэй байж, өндөр том зорилго өөд тэмүүлэн зүтгээрэй. Тэгэх тусам чи бусдаас онцгойрч, онцгойрох тусам чинь чамайг анзаарах болно. Яагаад гэвэл чи тодорхойгүйгээр тодорхойруу шилжиж байна. (Яг л гүүглэ-с юм хайж байгаа юм шиг. Чи ерөнхий юм бичих юм бол олон хариу гарна. Тэндээс чи өөрт хэрэгтэй хариугаа олоход цаг зарцуулна. Харин оновчтой зөв хайвал шууд л гараад ирнэ).

Өндөр уулын оргил өөд зүтгэж явахдаа чи түүнтэй таарна. Тэгээд та хоёр хамтаа уулын оргилын эзлэх болно. Би чамд учрах залууг чинь томъёолж өгие. Маш романтик дэврүүн бодолтой, эрч хүч, өөдрөг бүхнээр бүрхэгдсэн, амжилт өөд улайран зүтгэх, магадгүй амжилтан хүрэхийн тулд худал хуурмагтай ч нөхөрлөж чадах тийм нэгэн залуу чамд тохирно. Таарвал бүү...-рэй.

Wednesday, February 3, 2010

Сайн уу муу юу аль нь вэ хө?

Сумо сонирхогчийн хувьд би бичихгүй бол болохгүй юм шиг санагдлаа. Асашёорүүг их сумогоос хөөж магадгүй шуугиан гараад түүнтэй холбоотой хэд хэдэн нийтлэл, бас түмэн хүний сэтгэгдэл бичигдсэн байна. Ерөнхийдөө бол Дагвааг битгий хөөгдөөсэй гэсэн ажээ. Би ч мөн тийм бодолтой байна. Гэхдээ тэгэж бичиж байгаа хүмүүсийн үндэслэл нь шал сонин юм биччихэж ээ.

“Япончууд гадны хүнд дээд рекордоо алдахгүйн тулд хавчин гадуурхаж байна” гэнэ.  Монгол хүн гэхээрээ ийм тэнэг юм сэдэж байж болохгүй л дээ. Монголчууд л тэгдэг юм байгаа биз. Япончууд өөрийн спортоо дэлхийн спорт болгож байгаа юм чинь ийм юм бодож таарахгүй л дээ. Дэлхийн спортыг дэлхи дээрхи хэн ч эвдэж, эзэмшиж болно. Түүнийг мэдэж байгаа , түүнийг бодолцож үзсэн юм чинь энэ зэргийн юманд санаа зовоод Дагвааг хавчаад байх нь хайшаа ч юм. Монголчууд л харин монгол бөхөө дэлхийн спорт болгож чадахгүй гэж ярьж байсан үндэсний бөхийн холбооны хүний яриаг би сонсож байсан юм байна. Яагаад гэдэг асуултын хариуг монгол хүн та өөрөөсөө эрээрэй. (Би ч чадахгүй)


Хавчих байсан бол өдийд ч хавчих юм биш. Анх бараг сумод орж ирэхэд л хавчих байлгүй. Сумо гэдэг чинь японд мэргэжлийн спорт, шинжлэх ухаан маягийн юм болчихсон. Мэддэг, чаддаг мэргэжилтэнүүд нь хүн шинжинэ гэж лайтай. Манайхаар бол морь шинжихтэй ойролцоо юмуу даа. Морийг чинь монголчууд юутай, хүүтэй нь хэлээд амьдралыг ёстой хүүрнэн өгүүлдэг биз дээ. Тиймээс аль эрт энэ зэргийн амжилтан хүрнэ гэдгийг нь мэдэж л байсан. Тэгээд хавчих нь яагаав, сумогоос хөөх нь яагаав, шудрага биш байдлаа түрүүг нь өгөхгүй байх нь яагаав, шүүх хурлаар буруутай гээд японоос хөөчих нь яагаав. Тэгээгүй л биз дээ.

Сумоогоос хөөнө гэснээс Япончууд чинь өмнө нь 2 ч их аваргаа хөөж байсан цуснууд юм гэнэ. Нэг нь бэртэлтэй гэж гараад бэйсболын тэмцээн “үзэж яваад” гартуулаад сумоогоос хөгдчихсөн. Гэтэл манай хүн бэртэлтэй гэж гараад монголд ирээд хөл бөмөбөг үзээгүй, тоглочихсон. 2 башё л өнжөө биз дээ. Харин ч гайгүй мултарсан юм бишүү. Ер нь тэгээд сумоогоосоо хөөхөө хүрэх юм бол ийм инээдтэй арга сэдэж, хүн амьтан цохиулж байж хөөхгүй л дээ. Хавчих хяхах аргаа бол энэ мэтээс хамаагүй илүү арга олно. Би л лав энэээс илүүг л юм бодож олно.


Зүгээр энүүхэндээ гэж хэлэхэд Дагваагийн маань авир араншин угаасаа хэцүү шдээ. Монголд ямар хулигаан явсныг хүн бүр л ярьдаг биз дээ. Одоо тэгтэл мэргэжлийн спортын хамгийн том цолыг нь авчихаад хулингаантаад яваад байж боломгүй л санагдах юм. Чуйтакэ ч цагтаа хулиган л явсан гэсэн. 20 хүнтэй зэрэг зодолдоо нухаад хаячихсан (бодохоор солонгос кинорхуу л юм төсөөлөгдөөд байгаа юм даа хэхэ) хүн халддаг атаман байсан л гэсэн. Сумод янз бүрийн муухай авир гаргадаггүй шдээ. Хөөрхөн л хүү явж байдаг даг. Дагваа яагаад тийм байж болдоггүй юм. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг. Японд очсон бол японы ёс заншил, соёл уламжлалыг дагах л ёстой. Зөрчөөд буруудаад байвал шийтгүүлэх нь мэдээж шүү дээ.


Хакухо хүмүүст их хүндэтгэлтэй ханддаг гэсэн. Баяр болгоноор өмнөх амьд сэрүүн их аваргуудруу утасдаж мэнд хүргэн, амар мэндийг нь асуудаг гэдэг. Башё эхлэхээс өмнө, тэмцээн уралдааны өмнө бусад аваргуудтай уулзаж заавар зөвлөгөө авч санал бодлыг нь сонсдог гэсэн. Сайн байгаа биз дээ. Дагваагийн зодсон хүнийг хакухо явуулсан, энэ бүхэн Хакухогийн явуулга гэсэн хардлага мөн байх юм. Тэгээд бас өрсөлдөгч гэдэг үг нэмчихэж ээ. Би өөрийнхөө бодлыг хэлье. Хакухо Дагваатай өрсөлддөг юм биш. Башёгийн үзүүр түрүүтэй л өрсөлддөг. Сумод байгаа бүх хүн хоорондоо өрсөлдөгчид. Тэр болгонд ийм арга хэрэглэх юм болж байна уу. Тэгээд ч чадаад байгаа, давж байгаа бөхөө энэ мэтийн явуургүй аргаад унагаж яах юм бэ? Тэртэй тэргүй яг тулвал Хакухо илүү болж байгаа шдээ. Харин ч эсэргээрээ Дагваа барахаа больж байгаа юм чинь харин иймэрхүү арга хэрэглэх цаг нь болсон доо.


Би Хакухог дэмждэг. Нас чацуу болоод ч тэрүү анх гарч ирэхэд нь л дэмжиж байсан. Одоо ч дэмждэг, бахархдаг. Хол явж, өндөр амжилтан хүрнэ гэдэгт нь ч эргэлздэггүй. Гэхдээ Дагвааг үзэн яддаг юм биш. Би Дагваад ч мөн хайртай. Ялангуяа энгийн сайхан байхад бүүр хайртай. Яагаав өнөө хүүхдийн хөөрхөн ундааны рекланманд тоглочихсон байгаагүй юм.
Хөөрхөн гэдэг нь. Элэн далангүй яриатай, нийтэч зантай, наргианч хөөрхөн аваргыгаа дэвжээн дээрээсээ буугаасай гэж хүсэхгүй байна. Ханцуйндаа залбирах л арга үлдээ шив дээ.

Tuesday, January 26, 2010

Cycle

Тойрог
Би тойрогт дургүй. Тойроод л байвал толгой эргээд тэнэг болчихдог. Төөрсөн хүн тойроод л байдаг гэдэг. Төөрөх гэдгийг тойрох гэж хэлдэг хүмүүс ч байдаг. Тиймээс тойрог бол төөрөгдөл. Арван жилд математикийн олимпиадад бэлдэж байхад ангийн нэг нөхөр маань тойрог бол мөхлийн тэмдэг гэж хэлж билээ. Яагаад гэсэн аливаа битүү олон өнцөгт олон өнцөгтэй болох тусам тойрогруу дөхдөг. Тэгсээр огт өнцөггүй болоход тойрог болдог. Тиймээс тойрог бол мөхлийн илэрхийлэл гэж билээ. Нээрээ ч тийм юм шиг.

Харамсалтай нь амьдарл дээрх олон юм тойрог хэлбэртэй байдаг. Ялангуяа амьдралын хэмнэл, цаг хугацаа... Тун харамсалтай... Ажилдаа явна, ажилаасаа ирнэ. Хоолоо идээд унтана. Яахав хааяа гарч найз нөхөдтэйгээ уулзана, шоудана. Тэгсэн ч гэсэн ажилдаа явна. Тэгэж байгаад дахиад л нэг уулзана. Ямар нэгэн тэмдэглэ
лт баяр тэмдэглэнэ. Дахиад л ажилдаа явна. Ерөнхийдөө нэг хэлбэртэй. Тэр нь тойрог...
Миний зурсан амьдралын тойрог. Танд муруй сарий, хачин л юм харагдаж байгаа байх. Гэвч энэ хачин замаар та бидны амьдрал тойрон явж байгаа (гэж би бодож байна.)

Өчигдөр шөнө нэг кино үзлээ. Triangle гэдэг аймшгийн кино. Үзэхийг хүссэн хүмүүс www.ehlel.com-р зочлоорой. Тэр кинонд нэгэн бүсгүй цаг хугацааны циклд орчихож ээ. Тэр циклээсээ гарч чаддаггүй. Тэгээд гарах гэж зүтгээд л хүн алаад ... Тэр аллага нь яг л өмнөх циклийн хүмүүсийн хийж буй үйлдэл. Тэгээд л бүх юм дахиад л эхлэнэ. Ёстой тэнэг хүүхэн. Хэрэв тойргоос гармаар байгаа бол өмнөх тойрогт хийсэн үйлдлийг давтан хийх ньбуруу шүү дээ. Цоо шинээр шал өөр зүйл хийхийг оролдох хэрэгтэй.

Та бид ч гэсэн дээ нэгэн хэвийн тойрог амьдралаас гарахын тулд амьдралаа өөрчлөх ямар нэгэн зүйлийг хийх хэрэгтэй. Би л гэхэд амьдралаа өөрчлөх программ бичих хэрэгтэй. Нэгэн зүйлийг хэлэхэд амьдралын тойргоос гарч чадах хүчирхэг зүйлийг хийхийн тулд маш их тэсвэр тэвчээр хэрэгтэй бололтой. Жишээ нь би чухам ямар программ бичихээ бараг бодоод олчихсон. Харин хийхгүй юм. Хийх гэхээр л тойрогт амьдралын хэвшил болсон хэв маяг маань саад болоод байх юм. Тэгээд хийдэггүй. Хэрэв тэвчээр гарган хийж чадвал энэ тойргоос гарч чадах билээ...


Энэ нэгэн хэвийн хэвшил болсон тойрогт амьдралаас гарах хүсэл кино үзсэний дараа мөн ч их оргилж билээ. Тиймээс одоо амьдралаа өөрчлөхийн тулд би зоригтойгоор хийх ажилаа эхлэх гэж байна. Надад амжилт хүсээрэй. Хэрэв та бас тойргоосоо гарахыг хүсч байгаа бол танд мөн амжилт хүсье.


Өө нээрээ мартах шахлаа. Хэрэв та тойргоосоо гарахгүй удвал тэр тойрогтоо дасаад гарах аргагүй болдог. Энэ байдлыг маш өвөрмөц бөгөөд оновчтой байдлаар дүрсэлсэн нэгэн зохиол байдаг. Аюурзанын хар номнуудын нэг “Дэлхийн 80 сод туурвил”. Одоо шинэчлэгдсэн хэвлэл нь 85 сод зохиол болсон байлуу даа. Тэр номон дээр “Элсний эмэгтэй” гэдэг зохиолын тухай байх ёстой. Заавал уншиж үзээрэй. Амжилт хүсье.

Thursday, January 14, 2010

Цасан дээр мөр гаргах

Шинэ оны анхны бичлэг... Гадаа их цастай, цасан дунд явахад элт урьдийн дурсамж сэргээд...

Олоооон жилийн өмнө, аравдугаар ангид байхдаа Найрамдал зусланд ангийн хэдэн нөхөдтэйгээ амрахаар очивоо. Өвлийн ээлж байлаа, цас орсон байлаа, агаар сайхан байлаа, амралт ч мөн сайхан байлаа... Нэгэн өдөр найзтайгаа гарч хоюулахнаа найрамдлын хашаан дуундуур жаахан зугаалав. (Бусад нөхөд маань юу ч билээ хийгээд завгүй явсан юм.) Бид амьдралдынхаа тухай ирээдүйнхээ тухай ярилцаж явсан юм. Найз маань хэллээ. “Хэний ч яваагүй замаар шинэ мөр гарган явъя” гээд замаас гарч цасан дээгүүр алахлаа. Би ч зэрэгцээд л алахлаа. Тэр “Амьдралд бид хэний ч яваагүй замаар явж хэний ч хүрээгүй амжилтанд хүрнэ. Өөрсдийн мөрөө гаргаж, өөрсдийн нэрээ мөнхөлж явах хэрэгтэй.” гэж хэлж дуусаагүй байтал гүнзгий цасан хунгарт орчихов. Цаашаа явбал нэлээн гүйнзгий цас туушиж, хөөрхөн зовж байж очих газраа очих гээд байв. Би буцаад замаар явах бодолтой байлаа. Харин найз маань “Хэний ч гаргаагүй замаар, хэний ч яваагүй газраар өөрсдийн мөрөө гаргаж явахад энэ зэргийн бэрхшээл тохиолдолгүй яахав. Даваад гарах хэрэгтэй” гээд салтаа хүрсэн цасан дундуур туучиж гарлаа. Би ч хэлсэн үгэнд нь хөөрөөд дагаад л туучсан. (Гэхдээ хажууд нь бас шинэ мөр гаргаад байгаа юмаа...)

Салтаа давсан цасан дундуур явахад хэцүү байсан гэдгийг хүлээн зөвшөөрнөө. Хөл зөөгдөхгүй бүдчиж, гараараа цас даран унах явдал зөндөө байсан. Гар даарч, бээрч, улайн үзлийн юм болсон байсан. Гэхдээ туулсаар яваад гарсаний дараа үнэхээр бахдам том үйл бүтээсэн мэт санагдаж байж билээ. Хатуу бэрхийг даван туулаад том амжилтанд хүрэх цагт үүнээс ч сайхан мэдрэмж төрдөг байлгүй.

Харин энд нэгэн зүйлийг цохон тэмдэглэхэд хунгар цас туулсан ул мөр, шаналгаа мөд арилахгүй дагасан юм даг. Гуталруу цас шигчихэд дараа нь явахад нэлээд төвөгтэй байсан. Өрөөндөө ороод гуталаа тайлаад суусан ч хөл шал нойтон болчихсон, даарчихсан, гар бас бээрчихсэн байлаа. Оймс бас норчихсон... их л зовлонтой байсан даа... ГЭХДЭЭ Л САЙХАН БАЙСАН...